Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
С.Амарсайхан:Зарим иргэд орох орон, оочих аягагүй хоцорсон. Ийм зөрчил гарах ёсгүй

Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургууль болон “Эмнести Интернэшнл” байгууллага хамтран “Хот дахин төлөвлөлт- Газар чөлөөлөлт- Хүний эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар оролцов.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчдод хандан Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Та бид өнөөдөр хотыг хөгжүүлэх чухал сэдвийн нэг болох хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт, хүний эрхийн асуудлаар зөвлөлдөхөөр чуулж байна. Гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлэх явцад газрын үнэлгээ тогтоох, газрыг үнэлж авах, нөхөн олговор олгох, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууц барьж, ашиглалтад оруулах хүртэл хугацаанд түрээсийн байранд хамруулах гээд бэрхшээл, зөрчил цөөнгүй гарч байгаа нь нууц биш. Орон сууцанд орно гэж итгэж, төсөл хэрэгжүүлэгчдэд хандсан зарим иргэд өнөөдөр орох орон, оочих аягагүй үлдэж хоцорсон, эрх нь зөрчигдсөнийг бид мэднэ. Засаг захиргааны буруу бодлого төлөвлөлт, иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тооцоолоогүйн үр дагаварт ийм нөхцөл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Цаашид ямарч тохиолдолд ийм зөрчил дутагдал гарах ёсгүй гэдгийг онцлон хэлэх байна. Хотыг төлөвлөхдөө нийтийн эрх ашгийг урьтал болгож, ямар ч улс төр, ямар ч албан тушаалтнаас үл хамааран, мэргэжлийн экспертүүд, эрдэмтэн мэргэдийн оролцоотойгоор 30-50 жилийн цаадах хөгжлийг харж төлөвлөдөг, түүнийг өөрчилдөггүй байх нь чухал. Ийм жишгийг бид хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд нийслэлээс Хот байгуулалт, хөгжлийн газрыг байгуулаад ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Мөн уулзалтаар “Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн санал зөвлөмжийн хэрэгжилт, хот төлөвлөлт, газар чөлөөлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн асуудлыг хэлэлцлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан