Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах нь

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 190.8 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 519 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 137 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаж, 382 төсөл, арга хэмжээнийх зарлагдахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тэмдэг тэмдэглэгээг нөхөн байршуулах, засварлах ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 08-ны хооронд Баянзүрх дүүрэгт долоо, Сүхбаатарт 22, Сонгинохайрханд 25, Чингэлтэйд гурав, нийт 57 ширхэг тэмдэг нөхөн байршуулж, засварласан. Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 804 сандал, хоёр сүүдрэвч, 699 хогийн сав, 42 автобусны буудлыг засварлаж, угааж цэвэрлэн, өнгө үзэмжийг сайжруулсан. Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, тээвэрлэлт болоод МЭАЦ-ийн гарал үүслийн гэрчилгээ түүний баталгаажилтад хяналт шалгалт хийсэн. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны А/326 дугаар тушаалын хэрэгжилт Багахангай, Багануур, Налайх, Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 хувьтай хэрэгжиж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагуудыг хариуцах орчныг 50 метр талбайн зураглалыг хийлгэн, мэдээллийн сан үүсгэж, “Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 232 удаагийн дуудлага иржээ. Ой хээрийн түймрийн нэг, объектын гал түймрийн 215, эрэн хайх, аврах ажиллагааны 16 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 74 иргэнийг гамшиг осол, гал түймрийн аюулаас аварч, 250 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо мэдээлсэн юм. Мөн энэ өдрүүдэд хүн гэмтсэн осол 184 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас гурван хүний амь үрэгдэж, 184 хүн гэмтсэн тухай Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга Д.Дашдорж мэдээлэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан 2018-2019 оны өвөлжилтийн дүн, тайланг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг Захирагчийн ажлын албанд, 2016 оноос хойш улс, нийслэлийн төсөв болон нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг салбар, төрөл чиглэлээр нийслэлийн өмчид бүртгэж авсан тухай нэгдсэн мэдээллийг бэлтгэж танилцуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгав. Мөн Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газар, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дараагийн хуралд танилцуулахыг Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хотын хөгжлийн газарт үүрэг чиглэл өглөө.

Мөн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудыг “эзлэн” машинаа байрлуулдаг  хувиараа такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарт хариуцлага тооцож, автобуснууд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээр хяналт тавьж хурдан шуурхай арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнд даалгав. Түүнчлэн хүүхдийн зуслангуудын бэлтгэлийг хангуулан, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад сайтар анхаарах, мөн 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан