Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
“Азийн хүүхдүүд 2020”, Зүүн Азийн залуучуудын наадмын тосгоны бүтээн байгуулалттай танилцлаа

Монгол Улс 2020 онд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадмыг, 2023 онд Зүүн Азийн залуучуудын II наадмыг тус тус зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд өрнөж буй хамгийн том бүтээн байгуулалт нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлах наадмын тосгоны бүтээн байгуулалт юм.

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга битүү дээвэртэй ордны  /Мөсөн өргөө/ шав тавьж, усан бассейн, хөлбөмбөгийн талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгааг сонордуулсан. Харин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг газар дээр нь очиж танилцахад наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна гэж барилга угсралт хариуцсан компанийн удирдлагууд танилцууллаа.

Тухайлбал, наадмын тосгонд байх олон улсын хөлбөмбөгийн холбооны 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбай баригдах бүх төрлийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Өнгөрсөн сараас газар шорооны ажлыг эхлүүлж, дөрвөн үе дайрга, хайрга, элсээр 28.5 см дүүргэлт хийж тэгшлэх, ус зайлуулах шугам татах, талбайг тойруулан явган хүний зам хийх ажлууд үргэлжилж байна. Ажил энэ эрчээрээ үргэлжилж ирэх долдугаар сар гэхэд гадаадын компаниуд ирж ногоон зүлэг тавих ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Мөн битүү дээвэртэй ордны газар шорооны ажил дуусч, суурь цутгах буюу барилга угсралтын ажил үргэлжилж байна. Энэ ажлыг гүйцэтгэж буй “Улаанбаатар барилга” компанийн ажилчид өөрсдийн хариуцаж буй ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд барилга 16 сарын дотор ашиглалтад орох товтой юм.

Мөн энэ цогцолборт 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолбор баригдах бөгөөд суурийн ажил дуусах шатандаа оржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан