Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв

 Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдав. Хуралдаан 14 цаг 53 минутад 57.1 хувийн ирцтэй эхэлж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нараас мэдээлэл сонсох,  Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэхээр тогтлоо. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд дээрх хэргийн хүрээнд явагдсан гүйцэтгэх ажиллагааны талаарх 70 минутын видео бичлэгийг үзүүлсэн байдгийг хэлээд “Түр хорооны гишүүдэд холбогдох мэдээ, мэдээллийг танилцуулах шаардлагатай. Иймд Тагнуулын ерөнхий газарт тэрхүү мэдээллийг Түр хорооны гишүүдэд танилцуулах хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна” гэв. Түр хорооны үйл ажиллагааг шуурхай явуулах, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх явцад 2013 оноос хойших гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлантай Түр хорооны гишүүд танилцах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргав. 

 УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргалаа. Уг саналыг Түр хорооны дарга Ж.Батзандан хүлээн авч, өнөөдрийн хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан