Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Н.Алтанхуяг:240 тэрбумыг “Капитал”-д байршуулсан С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т хандлаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Түүний яриаг тоймлон хүргэе.

“Капитал банкны дампууралтай холбоотойгоор иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихсон байгаа. Үүний эзнийг нь олох тал дээр АТГ-ыг ажиллаач ээ гэсэн асуудлаар АТГ-д хандлаа. Тэр дотроо манай УИХ-ын гишүүн С.Эрдэнийг энэ асуудал дээр шалгаач гэсэн гомдол гаргасан хэрэг.

Ерөнхийдөө АТГ-т хандах болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт нь УИХ дээр Номтойбаяр гишүүн тэтгэвэр авдаг хүмүүсийн мөнгийг янз бүрийн банкуудад байршуулж байна, үүнээс болж их эрсдэл үүсч байна, их хэмжээний мөнгө алга болох аюул байна гэх зэргээр бараг хоёр, гурван жил ярьсан. Гэвч энэ асуудалтай холбоотойгоор ямар нэгэн зүйл хийх байх гэж хүлээсэн чинь хийгдсэнгүй. Тиймээс АТГ үнэн зөв шалгаж 240 тэрбум төгрөгийг олж ирэх болов уу гэсэн горьдлого тээж ирлээ.

Хоёрдугаарт, С.Эрдэнэ их худлаа ярих юм. Банкинд мөнгө байршуулж байгаа асуудал надтай огт холбоогүй гэж ярьж байхыг нь зурагтаар үзлээ. С.Эрдэнэ сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгууллагыг толгойлдог болсон. Энэ байгууллага нь иргэдийн тэтгэвэр, нийгмийн даатгалын мөнгийг арилжааны банкуудад байршуулдааг журам баталсан байдаг. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Журамдаа ямар банкинд яаж байршуулах вэ гэдгээ С.Эрдэнээс асууж зөвшөөрөл авна гэсэн заалттай. Ингээд цаасан дээр биччихсэн, өөрийн хийсэн үйлдлээ надад хамаагүй гэж хэлж болохгүй шүү дээ. Арилжааны банкинд байршуулж болно. Гэхдээ боломжтой банкинд нь байршуулах ёстой. Гэтэл чадвар муутай, тамир тэнхээгүй, хэзээ ч дампуурч мэдэх банкинд энэ мөнгийг байршуулсан нь гэмт хэргийн шинжтэй. Тэр дундаа зохион байгуулалттай хэрэг байгаа юм.

Гуравт нь нэг горьдлого тээж ирсэн. Шударга бусын хонгил гэж бий болоод Элбэгдорж, М.Энхболд хоёрын АТГ, прокурор, дээд шүүх дээр тавьсан хүмүүс нь саяхан өөрчлөгдлөө. УИХ өөрчиллөө. Оронд нь тавигдсан шинэ хүмүүсийг мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан энэ хоёрын тавиулууд алга болсонд би баяртай байгаа. Шинэ тавигдсан удирдлагууд үнэн шударга ажиллах хүмүүс гарсан болов уу гэж бодоод дээрх асуудлыг тавьж байгаа юм” гэлээ.

1 Сэтгэгдэл
altanhudag eum ygaa chi er hun shig bai oor namruu dairch chadahgui aina oorsodruuge dairna iim hulchgar humuus bai
Хамгийн их уншсан