Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Н.Номтойбаяр: Өрөөнөөс гарахдаа ах нь яараад байна. Хүн хүлээж байгаа гэж хэлсэн

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор элдвийн таамаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явж байна. Түүнтэй хамгийн сүүлд уулзсан гэх УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Долдугаар сарын 20-27-ны хооронд олон улсын авто раллигийн тэмцээн болох юм. Тэмцээнээс өмнө холбоотойгоо хамтарч хэвлэлийн хурал хийе гэдэг ажил хэрэгч яриа бид хоёрын дунд өрнөсөн. Уулзалт 15минут орчим үргэлжилсэн байх. Уулзах үед сэтгэл санааны хувьд зүгээр байсан. Нэлээд жин хассан нь ажиглагдсан. 2016 оны сонгуулиас хойш бид хоёр тааралдаагүй байсан юм. Мөн нүүрний судас нь нэлээд улаалттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэдгээ хэлсэн. Тухайн үед ганцаараа явж байсан. Миний хувьд бүлгийн хурал руу 19:18 минутад орсон. Үүдэнд байсан сэтгүүлчид гэрчилнэ. Төрийн тусгай хамгаалалтынх нь ч байсан. Картын бүртгэлийн мэдээлэлд ч энэ цаг хугацаа бий. Миний хувьд өчигдөр очиж гэрчийн мэдүүлэг өгсөн.

Миний өрөөнөөс ганцаараа гарсан. Өрөөнд маань миний зөвлөх, талийгаач, бид гурав л байсан. Өөр хүн нэмж орж ирээгүй. Талийгаач өрөөнөөс гарсны дараа бид 3, 4 минутын дараа гараад бүлгийн хурал руу орсон. Гарахдаа ах нь яараад байна. Хүн хүлээж байгаа гэж хэлээд хуралдааны өмнө утсаар ярья гээд гарсан” гэв.

2 Сэтгэгдэл
Номгүйбаяр ард түмнээс хулгайлсан их баялагтаа их сагаад байж тогтохгүй байгаа хүн дээ. Бурхан ил далд сануулга өгөөд л байх юм. Мөнгө, эрх мэдэл бүхнийг дийлнэ гэж боддог бололтой...
Ишшшшш зайлуул яачихсан ч хүү вэ дээ, дандаа л ямар нэг юманд орооцолдож явах юм даа...
Хамгийн их уншсан