Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ч.Улаан: Засгийн газарт орох сайд нарынхаа нэрийг ярилцаж байна
УИХ-ын дэд дарга Ч.Улаантай ярилцлаа.
 Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг засварлах, эргэж харах юм байна гэж танай бүлгийнхэн үзэж ажлын хэсэг байгуулсан. Яг юуг нь засварлав?
 Давхцсан, орхигдсон юм байна. Оновчтой биш хуваарилагдсан ч асуудал байлаа. Энэ бүгдийг нэг бүрчлэнхэлэлцэж байна.
 Бүлгийн хуралдаанаар юу ярилцаж байна вэ?
 Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт орох сайд нарынхаа нэрийг ярилцаж байна. Мөн Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьж байна. Үүнийг шийдсэний дараа хуулийн дагуу Ерөнхий сайд эвсэл байгуулсан намуудтай ярилцаад Засгийн газрынхаа бүрэлдэхүүний талаар саналаа оруулж ирнэ. Тэр үед сайдын нэрс тодорхой болно.
 Агентлагийн тоог цөөлж байгаа нь олон мянган төрийн албан хаагчийн эрх ашгийг зөрчинө гэж үзэж байна. Энэ талаар танай бүлгийн байр суурь ямар байна вэ?
 Бүтцийн өөрчлөлтийн асуудал зөвхөн орон тоог цөөрүүлэх, хүмүүсийг халах солих зүйлийг агуулдаггүй. Хамгийн гол нь оновчтой бүтцээ бий болгох. Тэгээд чадварлаг үр ашигтай ажиллахаар төрийн албан хаагчдыг бүрдүүлдэг. Тиймээс оновчтой бүтцээ бий болгох чиглэл рүү энэ ажил хийгдэж байна. Түүнээс төчнөөн хүнийг хална, гудамжинд гаргана гэдэг нь дэндүү өнгөцхөн.
Танай бүлэг дөрвөн сайдын суудлыг чамласан гэсан яриа байна?
 Чамлалтай гэдэг нь зохимжтой биш. Ямар үүргийг хариуцах вэ, хэрхэн хариуцлага хүлээх вэ гэдэгт асуудал байгаа. Зөвхөн тоо талаас үзэхээр асуудал юуг ч хэлэхгүй. Тооны цаана агуулга байх ёстой. Тэгэхээр гурван яам, Шадар сайдын асуудлын цаана хариуцаж байгаа асуудлын цар хүрээ ямар байх вэ гэдэгт тодорхой санал дүгнэлт байна.
 Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан