Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтаар 2,2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн

Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 он хүртэлх үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Мөн Монголросцветмет компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн. Шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанк хамтарч хийсэн. Шалгалтаар 20 төрлийн 2,2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн.

Компанийн аливаа гүйлгээг нэг, хоёрдугаар гарын үсгээр хийгддэг. Гэтэл энэ үйлдвэрт гарын үсэг зурах эрхийг олон хүнд олгосон нь санхүүгийн сахилга бат алдагдсан, хяналт тавих боломжгүй болгосон. 

Дарханы Хар Төмөрлөгийн, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийгээд урьдчилгаа төлбөр болгож 103,6 тэрбум төгрөг авсан байгаа юм. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар аваад үзвэл дээрх хоёр ААН-ээс 16,7 тэрбум төгрөгийн авлагатай гэж гарч ирж байна. Цөөн тооны ААН-тэй ихээхэн хэмжээний дүнтэй гэрээ хийсэн байна.

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 1,2 тонн зэсийн баяжмалыг "Монголын зэс" корпорацаар дамжуулж худалдах гэрээ байгуулсан байна.

Ногдол ашгийн зөрчил ч гэсэн гарч ирсэн. 49 хувийг эзэмшигч "Монголын зэс" корпорац руу ногдол ашиг болгож хоёр удаагийн гүйлгээгээр 55,8 сая доллар хийсэн байна. Энэ мөнгөний татварыг төлөөгүй байна билээ.

33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарсан. Акт тавигдсан. Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Гаалийн татвартай холбоотой 1,4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Мөн л акт тавигдсан.

Эрдэнэт үйлдвэр 64.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эмнэлэг байгуулсан ч энэ эмнэлгийг хувийн ААН рүү шилжүүлсэн тул шалгуулах нь зүйтэй гэж үзсэн.

Зэсийнхээ сорьцыг Гаалийн төв лабораторид хийлгэдэггүй, хувийн компанитай гэрээ байгуулж сорьц тавиулдаг зөрчил илэрсэн. Мөн Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал гаргадаг, цэвэр зэс гаргадаггүй. Зэс хайлуулах зардал нь дунджаас өндөр байна гэж үзэж байгаа.

2016-2019 онд 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлснийг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 2336 худалдан авах гэрээ байгуулснаас 1492 гэрээг шууд худалдан авалт хийсэн нь Монгол Улсад мөрдөгдөж буй худалдан авахтай холбоотой хуулийг зөрчиж байна. Энэ хуулийг мөрдөж ажиллах чиглэл өгсөн.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг төр эзэмшдэг, Ерөнхий захирлыг Засгийн газраас томилдог ч гэлээ шийдвэр гаргах бүхий л эрх мэдэл 49 хувийг эзэмшигч "Монголын зэс" корпорацид байсан байна. Өөрөөр хэлбэл, удирдлагыг хэрэгжүүлж байсан гэсэн үг. Тэгэхээр гол хариуцлагыг тэд хүлээнэ” гэв.

 


 

1 Сэтгэгдэл
Нөгөө бэлгэвчээ дууссан гэнэ үү шалгасан юм уу
Хамгийн их уншсан