Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Ерөнхий сайд аа, тэмцэх учиртай олигархууд чинь энэ байна

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал гурван хоногийн өмнө Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн.

Тодруулбал, “Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна” гэж Ерөнхий сайд хэлж байв. Тэр бүү хэл, Хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон билээ.

Энэ хурлаас хойш “Найрамдал” зусланд газар авсан эрхмүүдийн нэр үнэн, худал нь мэдэгдэхгүйгээр хөвөрч эхэлсэн. Тэдний дунд дуучин Д.Болд, Лу.Болд, Ж.Батзандан, Намбарын Энхбаяр, У.Хүрэлсүхийн дүү гээд фотошопоор эвлүүлсэн олон хүний нэрс явсныг уншигч та лав анзаарсан байх. Тэгвэл газар авсан жинхэнэ эзэд нь хэн болохыг “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ийнхэн цахим хуудаснаа хүснэгттэй нь оруулжээ. Тэдний дунд та бидний сайн танил ТЕГ-ын дарга асан Б.Хурц, түүний эхнэр Ү.Сарнайгаас авахуулаад М.Есөнмөнх, Ж.Энхбаяр, Д.Цэвэлмаа гээд 100 гаран хүний нэрс хөвөрч явна.

5 Сэтгэгдэл
gants erdene ruu dairaad bsan olon l hvn ba sh dee.
Эрдэнэгийн байшин байгаа наранцацралт гүррагчаа очирбат шбира гээд олигархиуд байгаа
Энд монголын бүх олигархиуд байдаг шүүдээ найрамдал зуслангын захирал нь зардаг гэсэн
өө бүр хувааж аваад дууссан юм шив дээ
нөгөө сэлэм хаана байна аа
Хамгийн их уншсан