Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ноён К.Бойког Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Мөн Монгол, Польшийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэн урлаг соёл, спортын харилцааг өргөтгөх хүсэлтэй гэдгээ хэллээ.

Өнөөдрийн байдлаар Польш улсад монголын 1000 орчим иргэн байнгын оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас 600 орчим нь албан ёсоор хөдөлмөр эрхэлдэг байна. Тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж байгаа монгол эмч нар Польш улсад амжилттай явааг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад, тэднийг лицензжүүлэх болоод нийгмийн хамгааллын асуудлаар ноён Элчин сайдтай дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Мөн хоёр талаас хөдөө аж, ахуйн хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярилцаж, Монголын хөдөө, аж ахуйн салбарт Польшийн технологийг нэвтрүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж хооронд худалдаа, бизнес эрхлэх шинэ гарц нээх боломжтой зэргээр ярилцлаа.

Мөн талууд Монгол, Польшийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд байнгын үйл ажиллагаатай Элчин сайдын яам чухал үүрэгтэй гэдэгтэй санал нийлж, Польшийн тал Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод нээх асуудлаар тогтож ярив.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан