Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Унасан хүмүүст хууль хамаагүй бололтой
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж саявтар нэгэн ярилцлагадаа “АН дангаараа засгийн газраа байгуулаад, бидэнтэй зохицоод явбал болох л байсан” гэжээ. Хэрэв МАН ялсан бол өөрийгөө монголын нэг номерийн хуульч гэдэг энэ хүн юу гэх байсан бол. Энэ хуульч бас УИХ-д бүлэг байгуулах эрхийг бидэнд ард түмэн, сонгогчид өгсөн гээд, манайх бүлгээ байгуулсан гэжээ.
АН дангаараа Засгийн газар байгуулж болохгүйг орондоо хууль засдаг энэ хүн мэдэхгүй бололтой. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” гээд заачихсан байгааг уншаагүй, бас мэдэхгүй хүн л ингэж ярих болов уу. Энд “аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж....” гээд цагаан дээр хараар биччихэж.
Хэргийн гол нь эрхэм Ц.Нямдоржтоны хэлээд байгаа “Бидэнтэй зохицоод.....” гэдэгт байгаа бололтой. Тэрээр “АН бидэнтэй зохицоод Засгийн газраа байгуулаад, бодлогоо хамт хэрэгжүүлээд....” гэсэн нь бий. Ард түмэн энэ удаа МАН-д итгэл хүлээлгүйг энэ хүн бас мартсан бололтой. 20 жил энэ нам Монголын төрийг өөрсдийнхөө, хэдхэн хүний хөлжиж бэлжих хэрэгсэл болгож ард түмэн сонгогчдыг хууран мэхэлж үл тоомсорлож ирснийг мартчихаад бас шинэ байгуулагдах Засгийн газраар өөрсдийнхөө, өөрийнхөө намын худал яриаг хэрэгжүүлэх гэж оролдох нь. Үүний цаана бас албан тушаалын сонирхол, нэг ч гэсэн суудал горьдох гэсэн бодол байхыг үгүйсгэхгүй.
Сайд Ц.Нямдорж бас УИХ-д намын бүлгээ байгуулж чадаагүй тухайд “ард түмэн биднийг бүлгээ байгуул гээд сонгочихсон” гэсэн байх юм. Хүн бүр тэнгэрийн дор, хуулийн дор амьдардаг гэдгийг өнөө хүртэл ойлгоогүй энэ хүн бас УИХ-ын тухай хуульд “Нам, эвслийн бүлгийн ахлагч Улсын Их Хурлын анхдугаар чуулган дээр Улсын Их Хурлын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” гээд заачихсаныг мэдэхгүй л яваа бололтой. Үүний өмнө МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Нэг махан өгүүлбэрээс болж бүхэл бүтэн намыг парламентад бүлэггүй байлгахгүй биз ээ” гэж хэлж байсан нь бий. МАН-ынхны хувьд Монгол Улсын хууль гэдэг махан өгүүлбэр, юу ч биш байдаг байх нь. Өнгөрсөн 20 жилд МАН-ын эрх мэдэлтнүүд Монгол Улсын хуулийг ингэж ойлгож “мөрдөж” ирсэн зангаа өнөө болтол мартаагүй, үргэлжлүүлэхээр бодож явдаг бололтой.
Хуульд нэг заалт, өгүүлбэр байтугай, үг, цэг таслал хүртэл учиртай ордог байхад монголын нэг томоохон намын даргаар сонгогдсон хүн хуулийн бүхэл бүтэн заалтыг “Махан өгүүлбэр” гээд, ХЗДХ-ийн сайдын суудалд өчнөөн жил суусан хүн нь үндсэндээ тэр хууль хамаагүй ээ, ард түмэн биднийг сонгосон юм чинь гэж байдаг. Үүний өмнө ч Ц.Нямдорж гэдэг УИХ-ын баталчихсан хуулийг бас л дур мэдээд өгүүлбэр, заалтаар нь өөрчилж, түүнийг нь хэлсэн хүмүүсийн өдөөс “Би орон дотроо ч засдаг” гээд хэнэггүй сууж байсан удаа бий. Парламентаар баталчихсан хуулийг засаад, өөрчилж суудаг хүнд хуулийн нэг үг, үсэг, өгүүлбэр байтугай заалт бүлэг юу ч биш юм болов уу даа.
Тэгээд ч тэд өнөөдөр юу ч болоогүй юм шиг “МАН-ын бүлэг хуралдаж байна”, МАН-ын бүлгээс мэдээлэл хийнэ” хэмээн ярьж, үнэхээр бүлэг байгаа юм шиг загнаж байна. Чухамдаа ийм эрх мэдэл, хуулийн орчин байхгүй байхад нэг нэгнийгээ бүлгийн дарга гэж өргөмжлөн хууль зөрчиж байгааг нь юу гэж ойлгох вэ.
УИХ-дз МАН-ын бүлэг байгууллаа гэж, энэ нь дарга нь, ийм хүмүүс гишүүд нь гэсэн хүсэлт бичиг УИх-ын даргад өнөө хүртэл очоогүй, УИХ-ын даргын ийм захирамж ч гаргаагүй гэдгийг хуучны коммунистууд бас л мэдпээгүй байгаа бололтой.
Ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсээр байгаад итгэл найдварыг нь хүлээж чадаагүй энэ хүмүүст өнгөрсөн 20 жилийн турш ард түмний нуруун дээр зайдалж хуулийг гууль болгон дураараа дургиж ирсэн зангаа бас л тавихгүй байхыг эрмэлзэж байгаа нь энэ.

Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл