Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалтын тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөлөө
Энэ жил 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо тариалжээ
Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа
Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна
2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанаар салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Жилийн ажлын хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах зэргээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлэх юм.
0 Сэтгэгдэл
























