Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МоАХ-ны партизанууд А.Гансүхэд талархлаа илэрхийлжээ


Агаар нь цэвэр, амгалан аюулгүй орчинд  иргэд нь авлига гэдэг дарамтгүй,   ажилтай орлоготой, амины орон сууцандаа амьдрахын тулд нийслэлчүүд АН-ынхныг НИТХ-д үнэмлэхүй олонхи болгосон нь саяхан. Өөрөөр хэлбэл, дээрх 5 А-гийн асуудлыг АН-ынхан шийдэж чадна гэж итгэснийх.
Харин сонгуульд олонхи болохын тулд асуудлыг зөв өнцгөөс олж харж,  голыг нь барьж авч, хэрхэн тоглолт хийх нь сонгуулийн ерөнхий менежерийн ажлаас хамаардаг. НИТХ-д АН-ынхны ялалт байгуулахад  сонгуулийн Ерөнхий менежерээр ажилласан А.Гансүхийн хичээл зүтгэлийг журмын нөхөд нь мартсангүй. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд асан түүний өнгөрсөн сонгуульд гаргасан зүтгэлийг нь үнэлэн МоАХ-ны партизанууд нь талархал илэрхийлсэн байна.
Тэрхүү талархалд “Үүлэн чөлөөний нар шиг богино хугацаанд олдсон Ардчиллын богино замнал маань алдаа онооны дэнсэнд явж ирсэн. Монголчуудын хөгжлийн итгэл найдвар болсон ардчиллын ололт амжилтыг хамгаалах УИХ, НИТХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам олуулаа яллаа.
2012 оны сонгууль бидний тэмцлийн үргэлжлэл бөгөөд Монгол Улсад Ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн ялалт байлаа. НИТХ-ын сонгуулийг ардчиллын анхдагч А.Гансүх та амжилттай удирдан ажиллаж, ялалт авчирахад үнэтэй хувь нэмэр оруулсанд баяр хүргэн, МоАХ-ны партизанууд бид энэхүү Талархлыг танд хадгалуулав” гэж дурдсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан