Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
950 гаруй автобусанд салбарын өнгөрсөн хоёр жилийн статистик мэдээллийг байршууллаа

“Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил”, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой угтсан ажлын хүрээнд нийслэлийн Статистикийн газраас санаачлан иргэд, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, албаны тоо баримт, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийн талаарх статистикийн тоон үзүүлэлтээр “инфографик мэдээлэл”-ийг цувралаар бэлтгэн гаргаж, нийтийн хүртээл болгож байгаа билээ.

"Инфографик мэдээлэл"-ийг нийслэлийн иргэдэд хүргэх ажлыг өргөжүүлэх, нийгмийн инновацийг хөгжүүлэх нөлөөллийн ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний 2017, 2018 оны статистикийн тоон мэдээллээр бэлтгэсэн цувралын зурагт хуудсыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээний 950 гаруй автобусанд нааж байршуулан зорчигчдод таниулах ажлыг зохион байгуулж байна.  Статитик мэдээллийг амьдралд ойртуулах, хэрэглээнд нэвтрүүлэх энэхүү  сурталчилгааны арга хэмжээг нийслэлийн Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, тээвэрлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллага, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх инфографик мэдээллийг хэвлэлүүлж өгсөн  “Улаанбаатар Смарт карт” ХХК-ны U-Money хэрэглэгчийн 40 гаруй төвүүдэд тус стикер хэвлэлийг байршуулж, иргэдэд таниулах ажил хийгдэж байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан