Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
О.Баасанхүү:Улстөрчид улс төрөөс арчигдахаасаа айж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөл өчигдрөөс эхэлж маргаан дэгдээв. Ажлын хэсгийнхний өгсөн мэдээллээр бол “Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах болно. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болно” хэмээн тайлбарласан. Олны дургүйцлийг хүргэсэн энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Энэ улс төрчид  улс төрөөс арчигдахаасаа айсандаа сонгуулийн хуулиар туршилт хийж байна. Сүүлийн үеийн судалгаануудаас харахад МАН, АН аль аль нь ретинг муутай байгаа. 70 гаруй хувь нь энэ хоёр намыг дэмжихгүй байгаа нь анзаарагдсан. Би энэ улстөрчдөд хандаж гурван зүйлийг зөвлөж байгаа. Нэгт сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдэх, хоёрт утаанаас салах, гуравт 60 тэрбумын асуудлаас салах хэрэгтэй гэж. Үүний дараа л сонгуулийн хуулийг шинэчлэх асуудлыг ярих хэрэгтэй байсан юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан