Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Д.ЭРДЭНЭБАТ:ҮНДСЭН ХУУЛИЙГ АРД НИЙТЭЭРЭЭ БАТЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьж, нэгтгэх хэлэлцүүлэг хийх шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын зөвлөл хуралдаж, байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын зөвлөл 2017.07.31-ний өдөр Ардчилсан үндсэн хууль 25 жил Монгол Улсыг Ардчиллын замаар хөтлөх, Ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн талаарх мэдэгдэл гаргаж байсан. Бид өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэгтээ санал нэг байгаа. Харин үндсэн хуулийг өөрчлөхөд үндсэн гурван шаардлагыг тавьж байгаа тухайгаа зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.

Үүнд:

Нэгдүгээрт: Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард түмнээс санал авах нь зайлшгүй шаардлагатай.

Хоёрдугаарт: Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудлуудыг нэг тийш шийдэх ёстой гэдгийг анхаарах ёстой.

Гуравдугаарт: Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр ажлын хэсэгт нь тодорхой байр сууриа илэрхийлнэ гэсэн шаардлагуудыг бий. Энэ зарчмыг өнөөдөр ч мөн баримталж байна. Үндсэн хууль өөрчилнө гэдэг нь үнэмлэхүй олонхи шууд шийдэж болох уу гэсэн  эргэлзээг нийгэмд ихээр  дагуулж байгаа. Гол нь ард нийтээрээ энэ Үндсэн хуулийг батлах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Үндсэн хуулийг хэлэлцүүлэхэд дутуу байгаа зүйлс дээр УИХ онцгой анхаарах ёстой. Орж ирсэн төслөөр бүгд батлагдаж, олонхийн кнопоор явах ёсгүй. Мэдээж Үндсэн хуулийг хэлэлцэхэд Ардчилсан намын зөвлөл оролцоно. Гэтэл улс төрийн өнцөгөөс харах юм бол Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байна. Тиймээс Үндсэн хуульд орж байгаа үг өгүүлбэр, цэг таслал бүрийг хянах шаардагатай гэдгийг анхааруулж байна. Үндсэн хуулийг хэлэлцүүлэгт оруулахад урьдчилсан нөхцөл байдал хуулийн дагуу бүрэн хийгдсэн байх ёстой. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг нягталж хүлээж авсан уу гэдэг онцгой анхаарал татаж байна. Бид өөрсдийн байр суурин дээр хатуу зогсож хэлэлцүүлэгт оролцох болно" гэлээ.

ОУПХ-ны Хүний эрхийн хороотой хамтарч ажиллана

Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерковтой албан уулзалт хийжээ. Зөвлөлийн гишүүд "Ардчилсан намын зүгээс С.Зориг агсны хэргийн үнэн зөв илэрч шударга шийдвэрт хүрээсэй гэдэгт анхаарлаа байнга хандуулж байгаа. Мөн төр нийгмийн зүтгэлтэн Ардчилсан намын Дэд дарга Г.Батхүү агсаны асуудал ч мөн анхаарал татаж байна. Өмнөхтэй адил хэрэг явдал улс төрийн зорилгоор дахин замхарч, үнэн зөв илрэхгүй байх вий гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлж, Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хороотой хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн" гэлээ.  

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан ёсоор хүсэлт ирүүлээгүй байна

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд орох хүсэлтэй байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?

-О.Баасанхүү гишүүнтэй албан бусаар хамтарч ажиллах талаар ярилцаж байсан. Гол анхаарал татаж буй зүйл бол О.Баасанхүү гишүүн хувь хүн, хувь гишүүнийхээ хувьд уу, намаа төлөөлж хүсэлт тавьж байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Хувь хүнээр хүсэлт тавьж байгаа бол энэ бол хувь хүний эрхийн асуудал. Харин өнөөдрийн хувьд албан ёсоор хүсэлтээ бидэнд өгөөгүй байна.

-Үндсэн хууль өөрчлөх ажлын хэсэгт орж ажиллах уу? Үндсэн хуулийн хэлэлцүүлэг долуудугаар сарын 29-н хүртэл үргэлжилнэ гэж байсан?

-Албан ёсоор ажлын хэсэгт орооч гэсэн хүсэлт бидэнд ирээгүй байна. Үндсэн хууль хэлэлцэж эхэлсэн тохиолдолд завсраар нь өөр хууль хэлэлцэх дэг байхгүй. Нэгдүгээр хэлэлцүүлэг эхлэх л юм бол үргэлжлээд хэлэлцүүлэг үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан