Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
АН-ЫНХАН АВДРЫНХАА ТҮЛХҮҮРИЙГ ХАМТРАГЧДАА АТГУУЛАХААР ШИЙДЭЖ
“Шударга ёс” эвслийнхэнд Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг атгах хувь тохиолоо. Азтай л байна. Мөн тэд Эрчим хүч, Эрүүл мэндийн яамыг авахаар Ерөнхий сайдтай тохиролцож. Мэдээж хэрэг АН хамтрагчдаа Сангийн яамаа зүгээр нэг өгчихөөгүй гэнэ. М.Энхсайханыг Засгийн газарт оруулж ирэхгүй байх тохироо хийсний үр дүнд тэднийг ийн “шагнасан” ч байх талтай. Ингэхдээ гурван сайдынхаа нэгийг нь гаднаас оруулахыг зөвшөөрч.

Тиймээс “Шударга ёс” эвслийнхэн Н.Удвалаа Эрүүл мэндийн сайдаар тавьж, Сангийн яамаа Ч.Улаанаар толгойлуулж, Тэргүүн Шадар сайдад Д.Тэрбишдагва, Эрчим хүчний сайдад Д.Батцогтыг нэр дэвшүүлэхээр ярилцжээ. Гэхдээ “Шударга ёс” эвсэл дотроо бужигнаантай буй аж. МАХН, МҮАН-ынхан сайдын суудал болоод агентлагийн даргын суудлаа хэрхэн хуваахаа шийдэж чадахгүй байгаа гэнэ. МАХН-ынхан эвслийн гэрээний дагуу 75:25 гэсэн харьцаагаа барих ёстой гэж буй бол МҮАН-ынхан УИХ-д авсан суудлынхаа тоог барих ёстой гэж зөрүүдэлж  буй. Парламентад МАХН, МҮАН-ынхан тав таван суудал авсан.

Нэгэнт ийм учраас сайд болоод агентлагийн даргыг 50:50 гэсэн харьцаатайгаар хуваана  гэсэн байр суурьтай буй гэнэ. Тэгэхээр ямар ч байсан АН-ынхан МАН-тай хэл амаа ололцох гэж оролдох зуур МАХН, МҮАН-ынхан ч гэсэн зөвшилцөлд хүрэх хэрэгтэй болох нь. МАХН-ыг төлөөлж буй Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МҮАН-ынхны талд урваж мэдэхээр байгаа гэсэн мессэж ч ниснэ. Тэдний хувьд сайд болно гэдгээ хэдийнэ төлөвлөчихсөн. Ийм болохоор сүүлийн үед хэвлэлээр цор цор хийх болсон З.Баянсэлэнгэд Байнгын хорооны даргын албан тушаал өгч амыг нь хазаарласан байхыг үгүйсгэхгүй. “Хүргэн хүү” кинонд гардаг шиг “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаж л байна хөөрхий” гэдэг шиг  З.Баянсэлэнгийн хувьд Байнгын хороо даргална гэхээр баярлаж л байгаа байх.
 Тиймээс Засгийн газраас гарна гэсэн зүйл ярьж бусдыг үймүүлэхээ больж. Ийм маягаар “Шударга ёс” эвсэл дотор МҮАН-ынхан хүч түрэн орж ирж, урвуулах нэгийг нь өөрийн талд оруулж хүчээ зузаатгаж буй бололтой. Тэгэхээр 50:50 гэсэн харьцаагаа хадгалсан байдлаар “Шударга ёс” эвслийнхэн сайд, агентлагийн даргынхаа суудлыг хуваарилах нь.

Харин мөнгөний авдрын түлхүүрээ хамтрагчдаа атгуулсан АН-ынхан юу бодож суугаа бол. Ирэх дөрвөн жил Монголын эдийн засаг уул уурхайгаас орж ирэх мөнгөнөөс шалтгаалан тоймгүй ихээр өснө гэсэн таамгийг эдийн засагчид гаргасан. Тиймээс Сангийн сайд Монголын байгалийн баялгаас орж ирэх мөнгийг баруун солгойгүй цацаж, завшиж, тараах нь ойлгомжтой. Уг нь, АН-ынхан Сангийн яамаа өөрсдөө аваад сайдаар нь С.Баярцогтыг дахин тавина гэсэн яриа гарч байв. Гэвч “Шударга ёс” эвсэлд Сангийн яамаа өгөөд С.Баярцогт гишүүнийг УИХ-ын дэд даргаар тавихаар шийдсэн бололтой. С.Баярцогтын хувьд сайдын суудалд дахин суух хувь энэ удаад дутлаа. Харин Сангийн дэд сайдад АН-ынхан чамбай хүн тавих гэнэ. Мэдээж хэрэг дэд сайдад сайдын хэмжээний эрх мэдэл байхгүй ч гэсэн хяналт тавиад дөнгөнө гэж бодсон бололтой. Харин одоогоор дэд сайдаар хэнийг тавихаа АН-ынхан шийдэж амжаагүй яваа гэсэн. Ямартай ч “Шударга ёс” эвслийнхэн М.Энхсайханаар туг тахисаныхаа хүчинд Сангийн яамыг өөрийн болгож дөнгөлөө.

Гэвч нөгөө талаас шинэ Засгийн газарт Сангийн яам тийм ч оройлох үүрэг гүйцэтгэхгүй байх. Шинээр байгуулах Эдийн засгийн хөгжлийн яаманд бүх зүйлээ төвлөрүүлж, зангидах магадлал өндөр байгааг ч хэлэх нэгэн бий. Ямар ч байсан сайтар тооцоолсон учир АН-ынхан Сангийн яамаа бусдад найр тавьж буй бололтой. 
0 Сэтгэгдэл
unen tasarhai uneheer soliotoi sanaa bn haha
bayrtsogtiig demjij bnaa chi alg shuu
bayrtsogtiig said bolgoh heregtei shuu dee
tgd bayrtsogtiig mini nyah gej bnaa
zaza tiim bdg bjee gejee
энэ сангийн сайдын суудал МАН -д очиж байгаад баяртай байна
АН сайнгийн сайдын суудлийн МАН д өнщгнө гэдэг нь бид нар идэж уухна уу үгүй юу танар хяна гэж байгаан даа МАН чадал чинь хүрвэл сайн хянаарай
ireh 4 jildee ur buteeltei ajillana gedegt naidaj bna aa
zasgiin gazar ajildaa shuurhai ormoor bna aa
AN-iig demjij bgaa
AN-d itgej bgaa itgel buu aldaarai
ali ali ni l uls orondoo yum hiine gej garch irsen olon ch jijig nam, bie daagch bgaa evtei baij ekh orondoo ikhiig buteegeesei gej husch bna
ali ali ni uls orondoo ikh zuil hiine gedegt naidaj bna shuu
MAN baahan tugjee hiigeed baisan odoo dahin iim asuudal garahgui gedegt itgej bna aaa
zasgiin gazar ajildaa hurdan orj naashaa tsaashaa gediih tugjih nam buu baigaasai gej husch baina aaa
tiim shuu olonhi bolson ardchilsan nam ard tumniihee itgeliig aldahgui bailgui dee
ene jiliin songuuliar olon humuus ardchilald itgej songoltoo ugsuun odoo harin huleeh l uldlee gej
МАН мөн ч их одоо сэтгэл хангалуун байгаа юм байна даа
hehe
Хамгийн их уншсан