“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫНХАН ЯЛАГДСАН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЛЭЭ
2012 оны сонгуульд МАН ялагдсан л гэнэ. Үнэн хэрэгтээ энэ ялагдал Улаанбаатар хотын МАН-ын удирдлагуудынх байсан юм. УИХ-ын сонгуулиар МАН нийслэлд ганцхан тойрогт ялж, бусдад нь цагаан тугаа өргөсөн нь МАН-ыг орон даяар өвдөг шороодоход хүргэсэн шүү дээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш тэд хотыг удирдахдаа алхам алхмаар дордуулсаар ирсэн нь нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлж, сонголтоо өөрчлөхөд хүргэсэн билээ.

Улаанбаатар хот агаарын бохирдлын цунамид нэрвэгдэж, зам нь там болов. Яст мэлхий, машинтай уралдан түрүүлэхэд бэлэн гэмээр түгжирч, сүүлдээ гамшгийн хэмжээнд хүрсэн нь нийслэлд МАН ялагдах болсон гол шалтгаан байлаа. Товчхондоо, их хотын бэрхшээлийг шийдэж чадаагүй нь МАН-ыг энэ сонгуулиар унагасан. Тийм болохоор хамгийн түрүүнд хариуцлага хүлээх хүн яах аргагүй үе үеийн хотын дарга нар.
Г.Мөнхбаярынхан багаараа хариуцлага хүлээсэн хуралд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил нар хүрэлцэн ирсэн байлаа. Товчхондоо, тэд ялагдлын гол цэг болсон нийслэлийн МАН-ын хорооны хуралдаа ихээхэн ач холбогдол өгч байна гэсэн үг. М.Энхболд,Т.Бадамжунай, Ц.Батбаяр гээд үе үеийн хотын удирдлагууд ч бас хуралдаа нэлээд хүч түрэн оролцож байгаа бололтой. Магадгүй тэдний нэг нь нийслэлийн МАН-ын хорооны даргаар эргэн залрахыг үгүйсгэхгүй. Одоогоор хотын фракц намдаа нэр хүнд гайгүй байгаа учраас нөхцөл байдал тэдний хүссэнээр эргэж ч мэдэхээр байв.
Яг энэ л цаг үед 2008-2012 онд ажилласан хотын дарга Г.Мөнхбаяр алдаагаа ухаарч, хариуцлагаа хүлээхээр мэдэгдэв. Өчигдөр болсон нийслэлийн МАН-ын хорооны хурал дээр тэр өргөдлөө өгч, нийслэлийн МАН-ыг толгойлохоос татгалзлаа. Түүний орыг залгахаар хотын мэр асан Ц.Батбаяр нэрээ дэвшүүлсэн юм. Мөн намын Удирдах зөвлөлөөс шинэ даргад БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, МАН-ын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Амарбаясгалан нарыг дэвшүүлсэн тухай яриа ч гарчээ. Гэвч Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн хүмүүс ихэвчлэн унаж, танхимаас сонгогдох магадлал өндөр болж хувирсан мэдээлэл оройхон дуулдсан юм. Мөн нийслэлийн МАН-ын бүтэц ч нэлээд өөрчлөгдөж, өргөжих бололтой.
Дүрэм ёсоор нийслэлийн МАН-ын даргыг Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлэхээр заасан байдаг ч, энэ удаа арай өөр зам сонгохыг санал болгожээ. Удирдах зөвлөл энэ удаа нийслэлийн есөн дүүрэг дэх 50 мянган гишүүнийхээ дунд санал асуулга явуулж, нийслэлийн МАН-ын даргыг сонгох санал оруулсан байна. Хэрэв энэ нь дэмжигдвэл санал хураалтын дүн гартал нэлээд удна. Харин гишүүд эсэргүүцвэл өчигдөр оройжин үргэлжилсэн уг хурлаас шинэхэн даргаа тодруулахаар байлаа.
Дугаар шилжих мөчид: Оройн 19:30 цагийн үед МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дуусаагүй байв. Мөн нийслэлийн МАН-ын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ ярилцаж эцсийн шийдвэрээ гаргаагүй байлаа.

0 Сэтгэгдэл