Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ц.БАТБАЯР: ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГГҮЙ НЬ МАН-ЫН ТОМ АЛДАА
УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяраас товч тодруулга авлаа.
-Та Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэрээ дэвшүүлэх үү?
-Дэвшүүлнэ. УИХ болоод НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн нь үнэн учраас Нийслэлийн МАН-ын хорооны дарга нарт хариуцлага тооцож, шинэ хүмүүсийг гаргаж ирэх ёстой.
-Та шинэ хүн болж чадах болов уу?
-Манай намд шинэчлэл ус агаар мэт үгүйлэгдэж байна. Шинэчлэл гэдэг зөвхөн нэг, хоёр хүн солих, огцруулах, шинээр томилох төдий өнгөц зүйл биш. Бид одоо л хариуцлага тооцож чаддаг болох ёстой. Манай нам хүндээ хариуцлага тооцож чаддаггүй. Алдаа гаргасан хүнээ нам нь улайран хамгаалдаг сул тал нь ялагдалд хүргэсэн.
-Яг хэнийг хэлээд байгаагаа тодруулахгүй юу?
-Ц.Нямдоржийг аль эрт огцруулах ёстой байтал нам улайран хамгаалсаар, сайдын суудалд нь авч үлдсэн биз дээ. Тэр нь манай намын нэр хүндийг унагасан. Намын даргыг ч бас “Та болохгүй байна аа, одоо огцор” гэж эртнээс сануулсан боловч хэн ч халгаагаагүй. Энэ ч бас МАН-ын ялагдлын том шалтгаан. МАН үнэхээр дотроосоо ялзарч байна шүү дээ. Шинэчлэл ярьсан хүмүүсээ доош нь дардаг, зөвхөн мөнгө хандивлаж, өөрт нь таалагдах гэж гүйсэн хүмүүсийг дээш нь гаргадаг зэрэг байж боломгүй алдаанууд нь сүүлдээ ил явдаг болсон нь манай намыг ялагдалд хүргэсэн.
-Өмнө нь та хотын дарга бас нийслэлийн МАН-ын дарга байсан. Тэгэхээр МАН нийслэлд хамгийн том ялагдал хүлээсний бурууг хамтран үүрэх хүний нэг биш гэж үү?
-Намаа шүүмжилдэг, шинэ уур амьсгал, шинэ бодлого шаарддаг цөөхөн хүний нэг нь би шүү дээ.

0 Сэтгэгдэл