Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Д.АМАРБАЯСГАЛАН: НЭРЭЭ СОЛЬСОН НЬ ХАМГИЙН ТОМ АЛДАА БАЙЛАА
Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр нь яригдаж буй Д.Амарбаясгалантай ярилцлаа.
 
-Таны нэр нийслэлийн МАН-ын хорооны даргад яригдаж байна гэсэн мэдээлэл гарчээ. Энэ хэр үнэний ортой вэ?
-Одоогоор тийм зүйл алга. МАН бол залуучуудаа дэмждэг нам. Тиймээс ч нийслэлийн МАН-ын хорооны даргаар залуу хүнийг ажиллуулах ёстой гэж үзэн ийм яриа гарсан байж болох юм. Гэхдээ яг одоогоор намын Удирдах зөвлөлөөс албан ёсоор нэр заан  дэвшүүлээгүй.  
-Нийслэлийн МАН-ын хурал хаалттай болсон учраас мэдээлэл тун хомс байна. Г.Мөнхбаяр дарга УИХ болоод НИТХ-ын сонгуульд ялагдсан алдаагаа хэрхэн дүгнэсэн бол?
-МАН ялагдсан шалтгаанаа арван хэдэн зүйлээр тодорхойлчихсон шүү дээ. Хамгийн том алдаа нь МАХН гэдэг нэрээ МАН болгон сольсон явдал. Үүн дээр маань хэсэг бүлэг хүн хууль зөрчиж тоглолт хийсэн нь биднийг ялагдалд хүргэсэн.
-УИХ-ын сонгуулиар МАН нийслэлд бүрэн ялагдал хүлээсэн л дээ. Энэ нь үнэн хэрэгтээ их хотын бэрхшээлүүдийг шийдэж чадаагүй хотын удирдлагуудын буруу байгаагүй гэж үү?
-Бидний ялагдал олон шалтгаантай. Үүний хамгийн том нь нэрээ сольсон явдал гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Нэр солих үеэр өөрө өбас хушуу нэмэрлээд гүйж явсан биз дээ. Сонгуулийн хэвлэл мэдээлэл хариуцаад л Анхны нэр энэ тэр гэж байснаа мартаа юу. Албан тушаал авлигад дуртай юм бол буруугаа хүлээж сур.
neree solison ni hamgiin tom aldaa bsan yag unen
Хамгийн их уншсан