Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ТББХ дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжлээ. Гэхдээ эл хуультай холбогдлуулан МАН-ын зарим гишүүнээс зарчмын зөрүүтэй санал хураалгасан ч төдийлэн дэмжигдсэнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Энхболд, С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн яамыг ерөнхий чиг үүргийн яам болгох санал гарсан ч Байнгын хороонд оролцсон гишүүд дэмжсэнгүй. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Даваасүрэн нар Мэргэжлийн боловсролын төвийг одоогийн Хөдөлмөрийн яамнаас салгаж Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд шилжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан ч мөн л дэмжсэнгүй. Энэ мэтээр сөрөг хүчнийхний гаргасан дэмжигдэлгүйгээр Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжин баталж, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан