Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Мэхт мэхэндээ гэгч энэ дээ
МАН-ынханд луу жил хатуу байна. Магадгүй суудал нь өнцөгдсөн ч байж болох. Сүүлийн үед Ардын намын талаар таагүй мэдээлэл ар араасаа л хөвөрнө. МАХН гэсэн нэрээ МАН гэж сольсноос хойш энэ намын талаар чихэнд чимэгтэй мэдээ дуулдсангүй. УИХ-ын сонгуульд амжилт муутай оролцож, намынхаа удирдлагуудад хариуцлага тооцох нэрээр улс төрийн сонгуульт албан тушаалаас нь л дөнгөж мулталлаа. НИТХ-ын сонгуульд АН-ынхан МАН-ыг цэвэр ялсан.

Энэ бүх ялагдлын шокноос энэ намынхан гарч чадсангүй. Ялагдлын хүнд цохиолтоос болоод УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ хүргүүлсэнгүй юу даа гэж зөвтгөхөөс. Балмагдаж сандрахдаа УИХ-ын гишүүн Н.Энхболд “Манай нам сонгуулийн дүнд бүлэг байгуулах эрхээ олж авсан. УИХ-ын тухай хуульд  УИХ-д наймаас доошгүй суудал авсан бол бүлэг байгуулж болно гэсэн заалт бий” гэж мэлзэх болов. Өөр яалтай ч билээ дээ. Намынхаа гишүүдийн өмнө буруугаа энэ заалтаар л наминчлахаас өөр арга үнэндээ олдохгүй байгаа биз. Гэвч хуулийн энэ заалт МАН-ын 25 гишүүнийг өнөөдөр УИХ-д албан ёсоор бүлэгтэй болгож чадсангүй. УИХ-ын тухай хуульд “Нам эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ” гээд заачихаж. Хуулийн энэхүү заалтыг Ардын намынхан баталсандаа өнөөдөр магадгүй харамсч байгаа болов уу. Учир нь, Ардын намынхан УИХ-д бүлэг байгуулж чадаагүйгээс болж хуульд заасан олон эрхээ эдэлж чадахгүй байна. Ардын намынхан өөрсдийгөө УИХ-д хүчтэй сөрөг хүчин гэж зарлаж байгаа.

 Гэвч АН, болоод тэдэнтэй эвсэх “Шударга ёс” эвслийнхний хувьд МАН-ынхаас айх шаардлагагүй болсон. Учир нь, бүлэггүй сул 25 гишүүн УИХ-д хүчин мөхөс. Адаглаад тэд бүлэг байгуулах эрхээ олж аваагүй учир УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авах эрхгүй хоцорч байна. Тэр ч байтугай МАН-ыг УИХ-д албан ёсоор бүлэг байгуулаагүй гэж үзээд намын бүлгийн ажлын албаны төсвийг хаачихаж. Ингэхээс өөр арга байдаггүй гэнэ. Энэ бүхнээс болоод МАН-ын албан ёсны бус бүлгийн хуралдааныг зохион байгуулаад өгчих хүн олдохгүй байгаа сурагтай. Өнөө цагт мөнгөгүй л бол хүн гараа хөдөлгөхөө больсон хойно доо. Мөн УИХ-д бүлэг байгуулах эрхтэй намууд УИХ-ын дэд дарга сонгох эрхтэй байдаг. Энэ эрхээ мөн эдэлж чадахгүй нь ээ, тэд. Ийнхүү УИХ-д хүчин мөхөс  сул 25 гишүүн байх нь нэг талаас ашигтай.

Сөргөлдөж, шөргөөцөлдөөд, хурал үймүүлээд гүйгээд байх нам байхгүйгээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаа батлаад авах нь тэр. Аягүй бол МАН-ынхан бүлэгтэй байсан бол эвслийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг эсэргүүцээд хурал хаяж гараад Засгийн газраа бүрдүүлэхэд нь саад хийх байсан биз. Тиймээс МАН-ынхны зөрүүд зан өөрсдөд нь гай болж байх шиг. МАН-ынхан Анхдугаар чуулганы хуралдаан суухгүйгээр АН-ынхыг хохирооно гэж төлөвлөж байсан ч эцэстээ өөрсдөө хохироод үлдлээ дээ.Ийм тохиолдолд МАН-ынханд нэг л зам үлдэж. Тэр нь УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах. Ингэхдээ өнөө гайтай 24 цаг гэсэн хоёр үгийг л хуулиас хасчихвал болох гэнэ. Одоогоор МАН-ынхан хуулийн төсөл санаачилж өргөн бариагүй байгаа ч тэдэнд үүнээс өөр арга үлдээгүй.

МАН-ынхан УИХ-д бүлэгтэй гэж үзэж болох  эсэх талаар гишүүдийн байр суурийг сонслоо.



С.Эрдэнэ: Хууль АН-ынханд үйлчилдэг, МАН-ынханд үйлчлэхгүй байх ёстой юу

-УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсных мөн үү?
-МАН-ынхан өөрсдийнхөө баталсан хуулийг зөрчиж байгаа нь хууль тогтоогчдын хувьд ёс зүйгүй зүйл. 2004-2008 онд “Эх орон ардчилал” эвсэл задрахад АН-ын гишүүдийг эвсэл задарсан.  Тиймээс бүлэг байгуулах боломжгүй гэж хэлсэн. Үүнээс болоод АН-ынхан дөрвөн жилийг бүлэггүй л өнгөрөөсөн. Энэ хууль АН-д үйлчлээд МАН-д үйлчлэхгүй байна гэж юу байдаг юм бэ.
-УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар МАН-ынхан УИХ-д бүлэгтэй болно гэж  яриад байгаа. Энэ талаар?
-Хууль урагшаа л үйлчилдэг болохоос эргэж үйлчилдэггүй юм. Хуулийн нарийн зохицуулалт хийж байж л МАН-ыг бүлэгтэй болох эсэхийг шийдэх байх даа.

Л.Цог: МАН-ынхан бүлгийн эрх эдлэх боломжгүй болсон



-МАН-ынхан бүлэг байгуулах эрх нь хэрхэн нээгдэх вэ. Энэ намыг УИХ-д бүлэгтэй гэж үзэх үндэслэл бий юү?

-Ардын намынхан УИХ-д бүлэггүй, тусдаа бие даасан гишүүд. Ийм учраас бүлгийн эрх үүрэг, давуу талыг эдлэх боломжгүй болсон. Энэ бүхэн өөрсдөөс нь шалтгаалсан. Хуучин цагийн эрх ямбаараа Монгол Улсын хуулийг зөрчиж болдог гэсэн тэдний энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. МАН-ынхан үүнээсээ болоод ийм хөгийн байдалд орчихлоо л доо. Хуульд өөрчлөлт оруулж асуудлыг шийдэж болно. Гэхдээ хууль хаашаа үйлчлэх вэ гэдэг нь асуудалтай.

Д.Оюунхорол: Жижиг заалтаар шалтаглах хэрэггүй



-МАН-ыг УИХ-д бүлэгтэй, бүлэггүй хэмээн маргалдсаар. Сүүлдээ УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж бүлэг байгуулах ёстой хэмээн ярих боллоо. Та МАН-ыг УИХ-д бүлэгтэй гэж үзэх үү, эсвэл...?
-МАН УИХ-д бүхэл бүтэн 25 суудалтай. Ийм том бүрэлдэхүүнийг бүлэг гэж үзэхгүй байж болохгүй. Ингэвэл ёстой улс төрийн соёлгүй хэрэг болно. Монгол Улсын Үндсэн хуульд парламентад 7-8 суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Үүний дагуу МАН УИХ-д бүлэг байгуулах эрхтэй.  
-Бүлэг байгуулах эсэхээ УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор албан ёсоор мэдэгдэх ёстой гэдэг хуулийн заалтын тухайд...?
-Үндсэн хууль бол эцэг хууль. УИХ-ын тухай хуулийн нэг жижигхэн заалтаар шалтаглах хэрэггүй. УИХ-ын даргыг томилсон үйл явц нь өөрөө хууль зөрчсөн учраас бид З.Энхболд даргад албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

П.АРИУН
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан