Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МАН гэдэг нэрээ хоногшуулах нь Д.Амарбаясгалангийн ажил биш гэж үү


МАН-ынхан дор бүрнээ уйлагнаж, намынхаа нэрийг сольсон нь л алдаа байсан юм гэж толгой сэгсэрч байна. Гэхдээ энэ шийдвэрийг намын Удирдах зөвлөл, цаашилбал Бага хурал, Их хурал гээд шат шатандаа ярилцаж л шийдсэн баймаар. Тэгсэн атлаа өнөөдөр зөвхөн намын дарга нарыг огцруулснаар “Бид хариуцлага тооцож чадлаа” гэцгээх.

Гэвч цаана нь хамтран шийдвэр гаргасан, гараа өргөн дэмжсэн, арын ажлыг гардан хийсэн нөхөд нь гэмгүй царайлаад хоцорчих нь харамсалтай.
Хамтдаа хийсэн ажлынхаа хариуцлагыг даргадаа үүрүүлчихээд өөрөө орыг нь залгах магадлалтай хүний тоонд ороод явна гэдэг даанч жудаггүй юм. Ингээд зогсохгүй, өөрөө бүх ажилд нь бие сэтгэлээрээ дэмжин ажиллачихаад өнөөдөр “МАХН нэрээ МАН болгон сольсон нь л хамгийн том алдаа. Үүн дээр маань хэсэг бүлэг хүн тоглолт хийгээд...” хэмээн үглэх нь инээдтэй ч юм шиг.

Ичмээр ч юм шиг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан энэ үгийг бүр ажигч үгүй унагаж байх юм. У.Хүрэлсүхийн хүн гэх тодотголтой тэрээр 2009 оноос МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албыг хариуцаж, МАН-ын Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэх мэт ажлыг хийсээр намдаа байр сууриа бэхжүүлсэн нэгэн. Тэрээр намтартаа 2007-2009 онд “Соёмбо принтинг”  компанид менежер, 2007-2009 онд “Монгол шуудан” компанийн ТӨХГ-ын албаны дарга хийсэн хэмээн дурдсан. Гэвч Д.Амарбаясгаланг “Соёмбо принтинг” компанийн захирал, “Тэргүүн”, “Сурагч” сонины эзэн гэдгийг хэн хүнгүй л мэднэ.

Энэ хүн МАХН нэрээ сольж МАН болгох үед бүх пиарын ажлыг гардан хийж байлаа. Мэдээж, ийм үед ялалтын түлхүүрийг олон нийттэй харилцах албаны дарга атгасан байж таарна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зохих ёсын төлбөрөө барагдуулахгүй луу унжиж буй нь ганц МАН. Өнгөрсөн хугацаанд МАХН нэрийг МАН болон өөрчлөгдсөн шүү хэмээн хүмүүст хоногшуулах гол ажлыг ч бас Д.Амарбаясгалан л хийх ёстой. Пиарын алтан зарчимд нэрээ хоногшуулах нь хамгийн эхний алхам төдийгүй хариуцлагатай ажил гэж заасан байдаг. Яг л Цагаан толгойн А үсгийг таниулахтай адил.

Гэвч Д.Амарбаясгалан өөрөө энэ ажилд гар бие оролцчихоод, бас МАН гэдэг нэрийг таниулах ажлыг хамгийн муу хийчихээд дараа нь “МАХН нэрээ МАН болгон сольсны дараа хэсэг бүлэг хүн хууль бусаар нэрийг маань ашигласан” хэмээн гоншигонох хэрэггүй байсан юм. Үнэн хэрэгтээ тэрээр дарга нартайгаа хамт хариуцлага хүлээх ёсгүй гэж үү.

Гэтэл саяхан болсон нийслэлийн МАН-ын хорооны даргыг дахин сонгох үеэр Ц.Сандуйн хамт Д.Амарбаясгалангийн нэр ч бас яригдаж л байлаа. Тэгэхээр МАН хүмүүстээ дандаа дэвшүүлэн зайлуулах аргаар хариуцлага тооцдог юм байж. Намаа ялагдуулсан С.Батболд нь ч, У.Хүрэлсүх нь ч өнөөдөр парламентын сэнтийд юу ч болоогүй юм шиг сууж л байна.  Багт нь ажиллаж явсан Д.Амарбаясгалан нь ч бас дээшээ дэвших магадлалтай хүний тоонд орж л явна гэж ойлгож болохоор. Энэ бүхнээс харахад, МАН-д хариуцлага тооцох гэдэг үг дэвшүүлэн зайлуулах гэдэг үгтэй адил утга агуулгаар хэрэглэгддэг  бололтой юм.
Тусгаар тогтнолын ордонд л ийм болохоос жирийн иргэдийн амьдралд хариуцлага гэдэг үнэхээр хатуу үг байдаг шүү МАН-ынхаан.

Б.Сэндэр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан