Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
С.Нарангэрэл: Н.Энхбаярыг Ц.Нямдоржийн захиалгаар ялласан
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр түүнээс дараахь асуултад хариу авлаа.
-Та хамгийн сүүлд Н.Энхбаяр даргатай хэзээ уулзсан бэ. Бие нь ямар байна вэ?
-Өчигдөр үдээс хойш очиж уулзсан. Давж заалдахаар бичсэн гомдлоо өглөө. Даргын бие муу байна. Хорих ангийн удирдлагууд сандарсан, мэргэжлийн эмч нар авчирсан байсан.
-Ухаан алдаж унасан гэдэг үнэн үү. Юунаас болсон гэнэ?
-Үнэн юм билээ. Өмнө нь бүхэл бүтэн 11 хоног өлсгөлөн зарласан хүн шүү дээ. Бие нь сайн тэнхрээгүй, дархлаа нь сайжраагүй байсан. Шүүх хурлын асуудалд анхаарлаа хандуулах гээд тайван амарч ч чадаагүй. Даргын хувьд шүүхэд их итгэж найдаж, ингэж харгис хандана гэж бодоогүй. Сүхбаатар дүүргийн шүүх бусдыг хилсээр залхаан цээрлүүлэх шүүх болж хувирчээ.
-Н.Энхбаярыг дахин өлсгөлөн зарлаж магадгүй гэсэн мэдээлэл ч байна. Энэ тухайд...?
-Надтай уулзахад “Би дахин өлсгөлөн зарлавал яах бол” гэж асуусан. Тийм зүйл дахиж битгий л хийгээрэй. Эрүүл мэнд, амь насаа бод гэж гуйсан. Дараагийн шатны шүүх Сүхбаатар дүүргийн  шүүх шиг шийдвэр гаргахгүй байх.
-Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргахдаа юуг илүү онцолж дурдсан бэ?
-Сүхбаатар дүүргийн шүүх хоёр хоногийн өмнө 326 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон өмгөөлөгч нарт өгсөн. Гурав хоногийн турш болсон шүүх хурлын үйл явцаас харахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн “Шүүх хурал мэтгэлцэх зарчмаар явагдана” гэсэн заалтыг зөрчлөө. Эрүүгийн хуулийн зүйл ангийг буруу хэрэглэсэн. Тухайлбал, Н.Энхбаярт 150.3-т зааснаар ял оноосон нь буруу. Өмгөөлөгч эсрэг болон цагаатгах мэдүүлэг өгсөн 16 гэрчийг шүүх хуралд оролцуулахыг хүссэн. Гэвч шүүх энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Зөвхөн яллах талын баримтуудыг уншсан. Үүнийгээ нотлох баримтыг шинэчлэн судаллаа гэж үзлээ. Шүүгчид нотлох баримтыг үнэлэх, үнэнийг тогтоох гэж ажиллагаа хийсэнгүй. Угаасаа л шүүгчид Н.Энхбаярыг гэмт хэрэгтэн болгоно, олон жилээр хорих ял онооно гэсэн л бодолтой танхимд орж ирсэн нь илт байсан шүү дээ. Шийтгэх тогтоолоо урьдчилаад бэлдчихсэн. Тиймээс шийтгэх тогтоол хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Энхбаярыг буруутгасан дөрвөн үндэслэл зохиомол. Хөдлөшгүй баримттай. Энэ мэтчилэн 50 хуудас бүхий шийтгэх тогтоолд 10 хуудас давж заалдах гомдолдоо бичсэн байгаа. Нийслэлийн шүүхэд бас нэг асуудал тавина.

-Тэр нь юун тухай юм бэ?
-Давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүгч 30 хоногийн дотор хавтаст хэрэгтэй танилцаж, шүүх хурлын тов зарладаг. Энэ хугацааг шүүхийнхэн ажлын хоногоор тооцдог юм. Тэгэхээр 45 хоног болно. Н.Энхбаяр даргын хувьд гэм буруугүй. Тиймээс түүнийг нэг өдөр ч хориулмааргүй байна. Тиймээс энэ хугацааг наашлуулж өгөөч гэж хүсэлт өгнө.
-Н.Энхбаяр даргыг зохиомол хэргээр ялласан гэлээ. Тэгвэл АТГ, прокурорын байгууллагыг ч хуулийн хүрээнд ажлаа хийгээгүй гэж үзэж байна уу?
-Хамгийн гол нь, шүүх хурал мэтгэлцээний зарчимаар болоогүй. Нотлох баримт ил тод биш болсон. Шүүх нотлох баримтыг л анхааралтай ажиглах ёстой байтал улс төрийн захиалгатайгаар, зохиомол хэргээр яллалаа. Зохиомол хэргийн зохиогч нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж.
 
Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан