Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
УИХ-ын дарга З.Энхболд В.Матвиенкод хариу талархал илэрхийлэв
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.Матвиенко баяр хүргэсэн захидал ирүүллээ.
Тэрбээр захидалдаа, “Таныг Монгол Улсын Их Хурлын даргын өндөр албанд томилогдсонд баяр хүргэе. Оросын Холбооны Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Холбооны Зөвлөл өндөр ач холбогдол өгдөг билээ. Орос-Монголын түүхэн найрамдалт харилцааны үндэс суурийг бататгах өргөн боломж бий. Оросын Холбооны Улс, Монгол Улсын хамтын ажиллагаа нь манай хоёр орны үндэсний эрх ашигт бүрнээ нийцдэг билээ. Таны энэхүү өндөр хариуцлагатай төрийн албанд ажлын амжилт, сайн сайхан, хөгжил цэцэглэлийг хүсье” гэжээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.Матвиенкод хариу захидал илгээлээ. Захидалд, “Манай хоёр орны болон ард түмний улам жлалт сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл хоорондын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Тантай хамтран ажиллахад баяртай байна. Энэ дашрамд Эрхэмсэг ноён дарга Таныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж байгааг хүлээн авна уу. Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл