Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор хичээллэх болоод мэргэжлийн хэмжээнд хөгжихөд ОУХБХ-ны үзүүлж буй тусламж дэмжлэг их байгааг дурдаад холбоод хоорондын харилцаагаа улам бэхжүүлж Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Мөн Улаанбаатар хотод “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам болохтой холбогдуулан спортын олон төсөл хэрэгжиж буй дотор дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай баригдсан талаар хэлж, цаашдаа битүү дээвэртэй хөлбөмбөгийн стадион барих асуудлаар ярилцлаа. Хөлбөмбөгийн стадион барихад ОУХБХ-ны зөвлөгөө, арга туршлага зайлшгүй хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод энэ асуудлаар Монголын хөлбөмбөгийн холбоонд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн юм.

Мөн одоо байгаа хөлбөмбөгийн талбай дундаас хоёрыг нь Air dome ашиглан битүүлэх, шаардагдах зардлыг 50, 50 хувиар гаргах асуудлаар ойлголцолд хүрсэн юм.

Түүнчлэн багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгийн спортоор хичээллэх нь өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүмүүжилтэй болоход томоохон түлхэц болдог учраас сум орон нутгийн гэлтгүй хөлбөмбөгийн талбайг шинэчлэх ажил эхэлсэн тул багш бэлтгэх, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг дэмжлэг хүсэж, холбоод хооронд хамтран ажиллахаар тохирлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан