Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Тамгын газрын ажилтнууд “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалт, дадлагад хамрагдлаа

Улсын Их Хурлын Тамгын газраас Батлан хамгаалах яамтай хамтран 2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалтыг зохион байгуулав. 

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шар хад” дахь  сургалтын төвд болсон сургалт, дадлагад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хамрагдлаа. 

Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа О.Нямчулуун сургалтыг нээж, хэлсэн үгэндээ, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, тус салбарт эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлийн талаар нэг өдрийн сургалт зохион байгуулж байгааг дурьдлаа. 

Дараа нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэл”, “Монгол Улсын Аюулгүй байдлын орчин, хэтийн төлөв, өөрчлөлт”, “Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын оролцоо”, “Монгол Улсын зэвсэгт хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвүүдээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш нар хичээл заалаа.

Үргэлжлүүлэн сургалтад оролцогчид Зэвсэгт хүчинд хэрэглэж байгаа зарим зэвсэглэл, техниктэй танилцаж, “Галын бэлтгэл” хичээлээр гар буу, автоматын анхны дасгалыг боловсрууллаа.

Энэ үеэр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Мандахбаяр, “Энэхүү сургалт, дадлага нь бие бүрэлдэхүүнд цэрэг, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой. Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас Батлан хамгаалахын сайдын тушаалаар бүх шатны засаг дарга нар болон УИХ-ын тамгын газрын ажилтнуудыг хоёр жилд нэг удаа сургалт, дадлагад хамруулдаг. 

Сургалтад оролцогчид батлан хамгаалахтай холбоотой хууль, журам, дүрмийг судлахаас гадна батлан хамгаалах стратегийн хүрээнд тавигдаж байгаа шаардлагуудын талаар онолын хичээлд хамрагддаг” гэв. 

Сургалт, дадлагын төгсгөлд “Онц буудагч”-аар шалгарсан Улсын Их Хурлын Тамгын газрын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх Б.Түвшинтөгс, Гадаад харилцааны хэлтсийн референт Г.Булган, Өргөдлийн байнгын хорооны Нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нарт Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадорж Батлан хамгаалах яамны дурсгалын медалион гардуулж, баяр хүргэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан