Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Х.Болорчулуунд иргэд, аж ахуйн нэгжүүд хандив өгөөгүй гэнэ
УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар сонгуульд хэдэн төгрөг зарцуулсныг хүргэе. С.Ганбаатарын хувьд сонгуульд нэр дэвшихдээ өөрийн халааснаас нэг ч төгрөг гаргаагүй аж. Хуулийн итгээдээс ч түүнд хандив өгсөнгүй. Харин иргэд түүнд 221 сая төгрөг өгч. Ингээд тэрээр иргэдээс өгсөн мөнгөөр өөрийн сонгуулийн сурталчилгаагаа хийжээ. Тэрээр өөрийгөө сурталчилахад 113 сая төгрөг, хурал цуглаан хийхэд 29 сая төгрөг, өөрийн сонгуулийн сурталчилгаанд тусласан хүмүүст 45 сая төгрөгийн хөлс төлсөн гэнэ. Түүний хувьд шатахуунд чамгүй мөнгө заржээ. Тэрээр тээврийн зардалд 15 сая төгрөг зарцуулсан байна. Хөвсгөл аймагт бие дааж нэр дэвшсэн Ц.Даваасүрэн сонгуульд өөрөөсөө 44 сая төгрөг гаргаж. Хуулийн этгээдээс 15 сая, иргэдээс 21 сая төгрөг цуглуулжээ. Тэрээр өөрийгөө сурталчилахад долоон сая, уулзалт цуглаанд нэг сая орчим төгрөг зарцуулсан гэж тайландаа дурджээ. Х.Болорчулууны хувьд хувийн бизнес эрхлэдэг. Тиймдээ ч тэрээр сонгуульд зарцуулах хөрөнгөө өөрөөсөө гаргаж. Ингэхдээ хувиасаа 215 сая төгрөг гаргасан байна. Тэрээр хэнээс ч хандив тусламж аваагүй аж. Х.Болорчулуун өөрийгөө сурталчилахад 73 сая төгрөг зарцуулсан бол албан томилолтод 109 сая төгрөг төсөвлөсөн байна.
П.АРИУН
П.АРИУН
0 Сэтгэгдэл






















