Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Ө.Энхтүвшин:Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг маргааш эцэслэнэ

"Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байдаг.

Тэгвэл хүмүүсийн анхаарлыг төвд байсаар ирсэн энэ асуудлын талаар маргааш болох Үндэсний хорооны хурлаар хэлэлцэх нь. Ээ талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Бөхчүүдийн допингийн асуудлаар маргааш өдөр хуралдана. Хоёр бөхийн нэг нь Б сорьцын шинжилгээ өгнө, нөгөө нь өгөхгүй гэсэн. Шинжилгээний хариу нь ирчихсэн байгаа. Оюунболд аварга энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан байсан. Ямартай ч маргааш Үндэсний хорооны хурлаар энэ асуудал шийдэгдэнэ. Ерөнхийдөө Үндэсний бөхийн хорооны саналыг хэлэлцэнэ. Тэндээс бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал гээд шийдвэрүүд гарна. Гарсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина” гэлээ.

9 Сэтгэгдэл
Цолыг нь хураагаад эрхийг нь хасах хэрэгтэй дахиж барилдах эрхгүй болох хэрэгтэй
Shiideesei, ih udlaa
Аварга цолыг нь хураагаад эрхийг нь хасах байлгүй дээ
Xend xamaatai yum be . Dunshaad yadchixiin sogtuu uvgun min. Sergeesh xergelsen bukhuus chin ilvv 20-30 jil bidnii tolgoi deer sandaalaad xagartalaa bayjaad nvvr amaa yanLuulchixsan xham shig novshnuud vilee edlwx ni sonin bna
аварга гэдэг чинь адилхан л бөхийн цол шүү дээ. Нэгэнт допинг илэрсэн нь тогтоогдоод байхад шудрага шийдвэр гаргаад холбогдох эрх зүйн актуудын хүрээнд шийтгэлийг нь ногдуулах нь дараа дараагийн асуудалд сургамжтай зүй ёсны шийдвэр болно. Хууль дүрмийн дагуу арга хэмжээгээ аваарай нөхөд минь...
Хэлэлцэх сонирхол бна уу хүүхээ аргалаад толгойг нь илээд их удлаа нэг асуудал шийдэх гэж хагас жил болох юмдагуудаа ээ мөн турсаганууд юм даа
чадахуу харж л байя том мултарах юмдаа
чадахуу харж л байя том мултарах юмдаа
Оилгомжтой байхад юугаа хэлэлцэх вэ дээ
Хамгийн их уншсан