Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолтой уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн Монгол Улсад хүрэлцэн ирж бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа нь Монгол Улс, ОХУ-ын хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлэх, хоёр орны харилцаанд жинтэй үүрэг гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн онцлон тэмлэглэлээ.

Талууд уулзалтаар хөдөө, аж ахуй, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн харилцаа, агаарын тээвэр зэрэг өргөн сэдвээр ярилцсан бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолын хэлснээр ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан бөгөөд энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн талууд санал нэгдсэн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа, тус асуудалд талууд сонирхол нэг байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оол нар ярилцсан асуудлуудын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, шат шатандаа нягт, эргэх холбоотой хамтран ажиллахаар болов.

***

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн үеэр Зүүн хойд Азийн маршрутыг худалдааны ирээдүйтэй зам гэж үзэж буйгаа, мөн энэ хүрээнд Кызыл-Курагино, үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа зарласан байдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины дээрх мэдээллийг энд дарж монгол хэлээр уншина уу.–

-Хоёр талын бараа эргэлтийн 70 хувь, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцааны тэн хагасаас илүү нь энэхүү бүс нутгийн харилцаанд ногддог байна.-

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан