Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машин ашиглан төлдөг болов

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, "Гэрэгэ системс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Отгонбаяр нар шүүхэд нэвтэрч байгаа цахим үйлчилгээний талаар мэдээллээ.

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл "Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр нэвтрүүлэхээр боллоо.

Хамгийн их ачаалалтай буюу Нийслэлийн төвийн 6 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсөн архивт энэ цахим төлбөрийн систем эхний ээлжид нэвтрүүлсэн юм.

Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тул харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж "Татварын нэхэмжлэх” гаруулан авч, энэ "Татварын нэхэмжлэх”-н дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах, хүнд суртал үүсгэх зэрэг шүүмжлэл дагуулдаг байсан. 

Харин энэхүү систем нэвтэрснээр шүүхийн байран дахь болон бусад цэгт байрлуулсан киоск машинаар улсын тэмдэгтийн хураамжийг хэдэн секундийн хугацаанд төлж шууд шүүхэд хандах боломжтой боллоо. Шүүх болон төрийн бусад үйлчилгээний төлбөр төлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой "Гэрэгэ” киоск нь Улаанбаатар хотод 50 цэгт байрлаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан