УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Намууд нэг сарын дотор 36 тэрбум төгрөг үржээ
Irged ugsun geel aimar ih too heleed bh yum yamar humuus n tegeed uguud bdag yum boloosonirholtoi yumaa
Erbn bol songylig bol televiz radiogor yavylaxig xoriglox xeregtei orsdoo ailudar yavj syrtalchilgaga xiixn zov gej bodoj baina
AH demjij bnaaa
tgd agrchil bwqal yahuu dee
хий дэмий өрд түмний мөнгө урсгаж байхаар нэг үйлвэр байгуулаад хэдэн айл өрхийг орлоготой болгочих ухаан байна уу
МАН ичих булчирхайгүй юмаа за яхав сонгуул гэхэд албан үүргээ биелүүлэхгүй гэдийж хэвтчээд цалин аваад л байж байдаг
нэг үйлдвэр байгуулах мөнгө байна
ард түмний татварын мөнгөөр та нар зоргоороо үрж үрж гарч ирчээд ажиллаа ч хийхгүй 2 сар гүрийгээл хэрээс хэтэр ч байгаа юм бишүү
ardchilalaa demjij bgaaa
ikh harj huleej bgaa ardchilalaas
Olon humuus ardchilald songoltoo ugson ikh zuil hiine gedegt ni itgej bna aa a
dotor ni bgaa yum shig yum bichih yum aaa
unen uu tegeed ......
Улс төрийн намууд дөрвөн жилийн турш хурааж хуримтлуулсан мөнгөө УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулдаг. УИХ-д олонхи болж Засгийн газраа бүрдүүлсэн намын тухайд дараагийн сонгуульд зарцуулах мөнгөө ядах юмгүй олдог гэлцдэг. Ингэхдээ яам толгойлох үүрэг авсан сайд нартаа сонгуулиар зарцуулах мөнгийг олох үүрэг өгдөг ч гэх нь бий.
Тиймдээ л төрийн эрхийг барьсан нам сонгуулиар мөнгийг ч ёстой баруун солгойгүй цацдаг бичигдээгүй хуультай. 2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон есөн нам, 11 бие даагч нийлээд 36 тэрбум 863 сая төгрөгийг сонгуулийн сурталчилгаа болоод бусад зүйлд зарцуулжээ. Энэ мөнгийг нэг сарын дотор үрэн таран хийсэн гэсэн үг. Мэдээж хэрэг УИХ-ын сонгуульд хамгийн их хөрөнгө зарсан нь МАН, АН.
МАН-ын хувьд УИХ-ын сонгуульд 14 орчим тэрбум төгрөг зарцуулж. Үүнийхээ шанд УИХ-д одоогоор 25 суудал аваад буй. Харин 32 гишүүнээ төрийн тэргүүн болгож 14 сайдтай болоод буй АН-ынхан 16 тэрбум төгрөгийг УИХ-ын сонгуульд зориулж. “Шударга ёс” эвсэл гурван орчим тэрбум төгрөг зарсан бол Иргэний зориг ногоон нам 1.2 тэрбум төгрөг зарцуулсны хүчинд УИХ-д хоёр төлөөлөлтэй болсон. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам сонгуульд 30 орчим сая төгрөг зарлагадаж. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын хувьд улс төрд хөл тавьснаасаа хойш парламентад төлөөлөлтэй болж чадаагүй ч гэсэн сонгууль бүрт оролцдог идэвхтэй нам.
Эх орон нам буюу “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатын нам сонгуульд 380 сая төгрөг зарцуулжээ. Тус намын хувьд Д.Эрдэнэбатаас өөр лидергүй гэгддэг. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд хэдэн хүн нэр дэвшүүлсэн ч тусыг эс олсон. Ийнхүү 2012 оны сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцсон ч гурван нам, нэг эвсэл л УИХ-д төлөөлөлтэй болсон юм.
Намууд халааснаасаа хэдэн төгрөг гаргав
Намынх нь санхүүжилт нь “0” заачихаад сонгуульд оролцож буй намууд энэ удаагийн сонгуульд хэд хэд байна аа. Тухайлбал, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын уламжлалын нэгдсэн намыг нэрлэж болно. Дээрх намын хувьд УИХ-д өнөө хэр нь төлөөлөлтэй болж чадаагүй, сонгуулийн үеэр л амь ордог улс төрийн хүчнүүд. Тиймээс дээрх намууд хөрөнгө чинээ багатай байх нь аргагүй биз. Харин сүүлийн 20 гаруй жилийн турш төр түшилцэж буй МАН, АН-ынхан намынхаа данснаас чамгүй их мөнгө гаргаж. АН-ынхан энэ удаагийн УИХ-ын сонгуульд өөрийн хөрөнгөнөөс долоо орчим тэрбум төгрөг, МАН-ынхан 3.6 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулсан гэж мэдээлж. Үүсгэн байгуулагдаад жил хагасын нүүр үзэж буй “Шударга ёс” эвсэл намын данснаасаа 1.6 тэрбум төгрөг гаргасан аж. ИЗНН-ын тухайд бэл бэнчингийн хэмжээ тийм ч сайн биш.
Хэдийгээр УИХ-д ганц хоёр суудал аваад байдаг ч гэсэн энэ намд МАН, АН-ынхан шиг мөнгөтэй гишүүд бараг байдаггүй гэхэд болно. Тиймдээ тус нам хөрөнгө чинээ багатай гэдэг. Энэ удаад ИЗНН халааснаасаа 188 сая төгрөг л гаргажээ.
АН-д мөнгө хандивласан нь хожлоо
Бизнесмэнүүд сонгуулийн үеэр аль намд нь мөнгө хандивлахаа сайтар тунгаан бодож байж шийдвэр гаргадаг. УИХ-ын гишүүн болох, түүнчлэн олонхи болох намд хэдэн төгрөг хандивлачихвал дөрвөн жилдээ л бизнест нь дарамт шахалт учрахгүй. Иймээс сонгуулийн өмнө бизнесмэнүүд улс төрийн намуудтай “мөрийтэй тоглоом” тоглодог гэсэн үг. Ингээд мөнгө тавьсан нам нь сонгуульд ялчихвал их хэмжээний мөнгө хожсонтой ялгаагүй баярлан сууна. УИХ-ын сонгуулиар МАН-д хуулийн этгээдээс нэг тэрбум төгрөгийн хандив цуглаж. Харин иргэд найм орчим тэрбум төгрөгийн өглөг өгсөн байх юм. АН-ын тухайд аж ахуйн нэгжээс нийт 700 орчим сая төгрөгийн туслалцаа авсан бол иргэдээс долоо орчим тэрбум төгрөгийн хандив хүртэж. “Шударга ёс” эвсэлд 1.2 тэрбум төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжээс өгч.
Түүнчлэн гуравдагч хүчин гэж өөрсдийгөө нэрлэдэг Монголын социал демократ намд иргэд 33 сая төгрөг, Монголын ногоон намд 15 сая төгрөг, Иргэний зориг ногоон намд 151 сая орчим төгрөг хандивлажээ.
МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө сурталчилахад гар татсангүй
Намууд мөрийн хөтөлбөрт юу амласнаас шалтгаалж иргэд сонголтоо хийдэг.
Тиймдээ ч намууд мөрийн хөтөлбөрөө олонд таниулахад цаг зав, мөнгө төгрөг харамгүй зарцуулдаг. МАН-ынхан энэ удаагийн сонгуульд иргэдээс хангалттай дүн авч чадаагүй ч мөрийн хөтөлбөрөө сурталчлах ажилд хамгийн их мөнгө зарцуулжээ. Тус намын хувьд дөрөв орчим тэрбум төгрөгийг мөрийн хөтөлбөрөө иргэдэд тайлбарлан таниулахад зориулсан байна. Тэгвэл АН-ынхан МАН-ынхны зарцуулсан мөнгөний тал хувийг л мөрийн хөтөлбөрөө рекламдахад зориулсан байлаа. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 4.5 сая төгрөг, Эх орон нам 86 сая төгрөг, “Шударга ёс” эвсэл 491 сая төгрөг зарцуулсан талаараа СЕХ-нд уламжилжээ.
Нэр дэвшигчдийг сурталчлахад МАН-ынхан таван тэрбум, АН-ынхан найман тэрбум төгрөг гаргасан байна. Үүнээс харахад АН-ынхан тойрогт нэр дэвшигчдэдээ ихээхэн анхаарал хандуулжээ. “Шударга ёс” эвсэл нэр дэвшигчийн сурталчилгаанд 956 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 185 сая төгрөг зарцуулж нэр дэвшигчээ дэмжиж оролцож.
Намууд хурал цуглаанд цаг заваа барахыг хүссэнгүй
АН-ынхан сонгуулийн уулзалт хурал цуглаанд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Харин МАН-ынхан энэ удаагийн сонгуулиар хурал цуглаанд нэг их хөрөнгө зарлагадахыг хүсээгүй бололтой.
Тэд 700 орчим сая төгрөг л зарцуулсан гэж тайландаа бичсэн байна. “Шударга ёс” эвсэл 96 сая, Иргэний зориг ногоон нам нэг сая төгрөг зориулсан байх юм. Тус намын хувьд хурал цуглаанд төдийлэн ач холбогдол өгөөгүй нь зарцуулсан мөнгөнөөс нь харагдана. Эрх чөлөөлөг хэрэгжүүлэгч нам 430 мянган төгрөгийг хурал цуглаан зохион байгуулахад зориулжээ.
С.Ганбаатар өөрөөсөө нэг ч төгрөг гаргаагүй
УИХ-ын сонгуульд бие даагчид сонгуульд хэдэн төгрөг зарцуулсныг хүргэе. Бие дааж нэр дэвшсэн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар УИХ-ын гишүүн болсон. Тэдний хувьд ёстой л бор зүрхээрээ зүтгэсэн гэхэд болно. С.Ганбаатарын хувьд сонгуульд нэр дэвшихдээ өөрийн халааснаас нэг ч төгрөг гаргаагүй байна. Хуулийн этгээдээс ч түүнд хандив өгсөнгүй. Харин иргэд түүнд 221 сая төгрөг өгчээ.
Ингээд тэрээр иргэдээс өгсөн мөнгөөр өөрийн сонгуулийн сурталчилгаагаа хийжээ. Тэрээр өөрийгөө сурталчлахад 113 сая төгрөг, хурал цуглаан хийхэд 29 сая төгрөг, сонгуульд тусласан хүмүүст 45 сая төгрөгийн хөлс төлсөн гэнэ. Түүний хувьд шатахуунд чамгүй мөнгө заржээ. Тэрээр тээврийн зардалд 15 сая төгрөг зарцуулсан байна. Хөвсгөл аймагт бие дааж нэр дэвшсэн Ц.Даваасүрэн сонгуульд өөрөөсөө 44 сая төгрөг гаргажээ. Хуулийн этгээдээс 15 сая, иргэдээс 21 сая төгрөг цуглуулжээ.
Тэрээр өөрийгөө сурталчлахад долоон сая, уулзалт цуглаанд нэг сая орчим төгрөг зарцуулсан гэж тайландаа дурджээ. Х.Болорчулууны хувьд хувийн бизнес эрхэлдэг. Тиймдээ ч тэрээр сонгуульд зарцуулах хөрөнгөө өөрөө гаргаж. Тэрээр хувиасаа 215 сая төгрөг гаргасан байна. Хэнээс ч хандив тусламж аваагүй аж. Х.Болорчулуун өөрийгөө сурталчлахад 73 сая төгрөг зарцуулсан бол албан томилолтод 109 сая төгрөг төсөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл
2012.08.22
2012.08.21
2012.08.20
2012.08.20
2012.08.20
2012.08.20
2012.08.20
2012.08.20
2012.08.20
2012.08.20
2012.08.20
2012.08.20
2012.08.20