Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хэргийг цагдаагийн байгууллага шалгана
Нийслэлийн шүүх өнөөдөр Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг хэлэлцлээ.
УИХ-ын ээлжит сонгуульд тус аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг хууль зөрчсөн тухай АН-аас нэг дэвшигч Д.Зоригт хоёр сарын өмнө Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм. Шүүх эл гомдлыг онцгой ажиллагааны журмаар хэлэлцэж, МАН-аас нэр дэвшигчдийг хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн шүүх дээрх маргааныг хэлэлцсэн нь энэ.  
Давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг харьяалал буруу гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж  С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын гэм буруутай эсэхийг тогтоолгох хэрэгтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Өвөрхангай аймагт сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигчид бэлэн мөнгө, эд зүйл, архи тарааж, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан зэрэг хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийг авч хэлэлцээгүй аж. Зөвхөн процессын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.  
Тэгэхээр шүүхийн эл шийдвэр гарснаар С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хууль зөрчсөн асуудал нь иргэний журмаар биш эрүүгийн хэрэг үүсгэх замаар шалгах юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нь Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хандаж хэргийг шалгуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд шүүхээр хэлэлцэх боломжтой болно.  
Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан