“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Н.Батцэрэг: М.Энхсайхан дарга өөрөө сайд болохоос татгалзсан

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж сайд нарынхаа нэрийг тогтсон юм. Сайд нарын дунд тус бүлгээс УИХ-ын дэд даргаар сонгогдоод байсан Ч.Улаан Сангийн сайдад нэр дэвшиж байгаа болохоор УИХ-ын дэд дарга гэх албан тушаалыг хэнд шилжүүлэх эсэх талаар Бүлгийн ахлагч Н.Батцэрэгээс тодрууллаа.
-Бүлгийн хурлаар сайдад нэр дэвшигчдийн нэрсийг ярьж тогтсон байна. 2x2 гэсэн харьцаанаасаа яагаад буцав?
-Юутай ч бид сайдад нэр дэвшигчдээ бүлгийн хурлаар ярьж тогтлоо. Шадар сайдад Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан, Эрчим хүчний сайдад М.Сономпил, Эрүүл мэндийн сайдад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарийг дэвшүүлэх нь зүйтэй юм гэж үзсэн. Энэ хүмүүсийг тухайн намынх нь удирдах дээд шатны байгууллага нь хэлэлцээд баталсан болохоор бүлгийн хурлаас ямар нэгэн зөрүүтэй санал гарсангүй. Тиймээс манай бүлэг энэ хүмүүсээ байнгын хороо болон чуулганы хуралдаанд дэмжихээр тогтлоо. Харьцааны хувьд эхлээд 2x2 гэсэн санал гаргасан л даа. Сонгуулийн дүнгээр ч тэр тэнцүү л бий л дээ. Гэтэл МАХН-аас 3x1 харьцаатай байвал яасан юм бэ. Үүнд МАХН-ын нэр хүнд Н.Энхбаяр даргын нэр хүндийг бодох хэрэгтэй гэсэн санал тавьсан. Бид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Намын дарга Энхсайхан ч гэсэн энэ квотыг хүлээн зөвшөөрсөн учраас сайд нараа баталчихлаа.
-Намдаа ногдож байгаа нэг квотдоо яагаад намынхаа даргыг зүтгүүлсэнгүй вэ?
-Намын дарга маань өөрөө татгалзсан. Эхнээсээ ч гэсэн би Засгийн газарт орох шаардлагагүй гэж хэлж байсан л даа. Харин бидний хувьд намынхаа даргыг орж ажиллаач гэж хэлж байсан юм.
-Засгийн газрын гишүүн, УИХ-ын дэд даргын ажлыг хамтад нь хийж боломжтой юу. Ч.Улаан гишүүний хувьд хоёр ч албан тушаал дээр очих нь тодорхой болчихлоо?
-Үүнийг салгаж хийх нь зүйтэй. Тиймээс дараагийн асуудал УИХ-д Шударга ёс эвслийг хэн төлөөлж дэд даргаар ажиллах вэ гэдгийг ярих болно.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл