Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна

Улаанбаатар хотноо 2019 оны 12 дугаар сарын 13-18-нд зохион байгуулагдаж буй Элчин сайд нарын ээлжит зөвлөгөөнд оролцож байгаа ДТГ-ын тэргүүн нар 12 дугаар сарын 13-15-нд Дорноговь аймагт ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ын захирал Р.Батсүх, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар ДТГ-ын тэргүүн нарт мэдээлэл өгсөн бөгөөд төмөр зам барих ажилд гадаадын улс орнуудын шинэ техник, технологийг ашиглах явдал нь чухал болохыг онцлон тэмдэглээд, суугаа орныхоо тэргүүний туршлага, шинэ технологийн талаар судлаж, танилцуулахыг ДТГ-ын тэргүүн нараас хүсэв.

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК, Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН туслан гүйцэтгэгчээр дотоодын 15 аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна.

Дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 414.6 километрээр нэмэгдэн, нүүрс тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар өсөж, ашигт малтмалууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх бөгөөд одоогоор төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна.

 Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

1 Сэтгэгдэл
наад хульхины төмөр зам чинь ирэх зуны борооноор л чанараа харуулана харж байгаараа
Хамгийн их уншсан