“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Д.Эрдэнэбат: Орон нутаг өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд Засаг даргаа иргэдээсээ сонгох нь зөв

АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Бүлгийн хурлаар орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар ярилцжээ. Энэ асуудалд хэрхэн тогтов?
-Орон нутгийн сонгуулийн хуулийн асуудлаар ажлын хэсгийн мэдээллийг сонсож бүлгээс орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг яаралтай өргөн барих хэрэгтэй гэдэг бүлгийн гишүүд санал нэгдлээ. Энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулж аймаг, дүүрэг, сумын сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Гэхдээ энэ хуулийг УИХ болон нийслэлийн сонгуулийн хуультай зайлшгүй нийцүүлэх шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл ижил системээр явуулах зүйтэй гэж үзлээ. Түүнээс гадна сум дүүрэг, аймгийн ИТХ-ыг хүн амын тоонд хувааж төлөөлөгчийг сонгох нь зөв гэж ярилаа. АН-ын мөрийн хөтөлбөрт тусгасанчлан сумын Засаг даргыг иргэдээс нь сонгодог байдал руу оруулах шаардлагатай. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хууль санаачлах зүйтэй гэж тогтлоо. Энэ бүхнийгээ ээлжит бус чуулганд оруулах зүйтэй гэж үзсэн.
-Холимог тогтолцооны харьцаа ямар байх вэ?
-Хуулийн гол концевц нь орон нутгийн онцлогийг харгалзаж үзэх ёстой. Хамгийн гол нь мажоритар системд сум, баг болгоноос төлөөллийг хангах, тэр төлөөллийн 50 хувийг пропорциональ хэлбэрээр явуулъя гэж тогтлоо.
Өөрөөр хэлбэл, нэг аймаг 18 сумтай, найман багтай байлаа гэж бодоё. Тэгвэл нийтдээ 25 суудалтай байна гэсэн үг. Тэгвэл үүний тавин хувийг пропорциональ системээр явуулъя л гэж байгаа юм.
-Засаг даргыг ард иргэдээс сонгогдог байдлыг хэзээнээс мөрдөж эхлэх вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах маань тусгай хуультай. Улс төрийн бүх намууд зөвшилцөж ойлголцолд хүрэх ёстой. Шаардлагатай гэвэл бүх нийтийн санал асуулга явуулах учиртай. Бидний зорьж байгаа зүйл бол орон нутаг өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө Засаг даргаа сонгох нь зөв юм гэж үзэж байна.

Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл