Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
МОНГОЛ УЛСААС ГАДААД ОРНУУДАД СУУГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Монгол улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн энэ сарын 12-19-ний өдрүүдэд болж байна. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ: “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх зорилтыг удирдлага болгон улс орны аюулгүй байдал,  хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх, эдийн засгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хилийн чанадад Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, улс орноо сурталчлан таниулах зэрэг чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллалаа.

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт түүхэндээ анх удаа 13 тэрбум орчим ам.долларт хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтмол өсч, Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.9 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7,3 хувьтай өсөхөд манай гадаад харилцааны салбар чухал үүрэг гүйцэтгэлээ.

Эдүгээ манай улс дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход 2-хон улс үлдээд байгаа. Монгол Улс олон улсын 70 гаруй байгууллагад гишүүнээр элсч, хоёр талын шугамаар 1222 гэрээ хэлэлцээр байгуулан, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэн ороод байгаа”-г онцлон тэмдэглэв.

Зөвлөгөөнд оролцогсод Зүүнбаянд баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзлаа.

2 Сэтгэгдэл
тонголын нэрийг ч гутааж байна даа.зөв хүнээ сонгох
яагаад Дипломат болохын хүслэн болдог шалтгаан нь Хар тамхины наймаа хийж асар их ашиг олдогт байгаа юм Тэд эх орноо төлөөлөх биш ашиг сонирхолын үүднээс хандагт байгаа юм .
Хамгийн их уншсан