Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
УИХ дахь МАН-ын гишүүд мэдэгдэл гаргажээ
МАН-ын гишүүд УИХ-ын  чуулганы  нэгдсэн хуралдааныг орхиж гарсны дараа мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд ард түмний санал үнэгүйдэн, парламентын ардчилал хумигдаж байна гээд УИХ-ын дарга бол УИХ-д суудалтай намуудын үзэл бодлын зөвшилцлийг зохицуулан зуучлагч, парламент дахь улс төрийн соёлыг хадгалан илэрхийлэгч байх ёстой. Гэтэл УИХ дахь АН-ын удирдлага УИХ-ын даргыг өөрийн намын эрх ашгийг хамгаалагч, парламент дахь олонхи, цөөнхийн ашиг сонирхлыг зохицуулах бус хооронд нь сөргөлдүүлэгч нэгэн болгон хувиргалаа. Мөн УИХ-ын гишүүн нэгэн зэрэг гурван байнгын хороонд орж болох, байнгын хороо нь 10-19 хүнтэй байхаар хуульд өөрчлөлт оруулсан зэрэг   УИХ дахь МАН-ын үйл ажиллагааг хясан боогдуулахад чиглэсэн үйлдлийг улс төрийн тодорхой зорилгоор шат дараалан явуулж  байна. Засгийн газрыг байгуулахдаа УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг үл тоомсорлож, яамдын тоог бүлэг фракцын эрх ашигт нийцүүлэн бүдүүн Засгийн газар байгууллаа гэжээ.
Мэдэгдлийн төгсгөлд УИХ-ын дэд даргыг сонгох, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хүрээнд МАН-ын бүлгийг албан ёсоор зарлах зэрэг асуудлыг шийдэлгүйгээр анхдугаар чуулганыг хааснаас үүдэн гарах сөрөг үр дагаврыг шийдвэр гаргасан хуралдаан даргалагч хариуцах болно гэдгийг мэдэгдэж байна гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан