Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Намын генсекийн хоосон суудал

Шинэ парламент өрхөө татаж, галаа асаасан даруйд Засгийн газраа төвхнүүлэх их ажил өрнөв. Үүний хажуугаар намын гол цохилох зүрх нь болж явдаг ерөнхий нарийн бичгийн дарга нар дор бүрнээ буурь сэлгэж байна. Одоогоор албан ёсоор генсектэй хоёрхон нам байгаагийн нэг нь МАН, нөгөө нь ИЗНН. Бусад намд нь ерөнхийдөө энэ орон тоо хоосон шахам үлджээ. 

МАН сонгуульд ялагдсан даруйдаа удирдлагууддаа хариуцлага тооцож У.Хүрэлсүхийн оронд Г.Занданшатарыг тавьсан нь саяхан. Тэгвэл ИЗНН хамтарсан Засгийн газарт орж ажиллахаар бэлэн болсон ч, үүнд генсек Г.Ганхүү нь оролцохгүй гэнэ.

Түүнд НИТХ-ын төлөөлөгч болсон нь хангалттай, Засгийн газарт дэд сайдын албан тушаал амласан ч очихгүй гэжээ.

Тиймээс Г.Занданшатар, Г.Ганхүү нар өнөөдөр суудалдаа эзэн болж яваа хэмээн үзэж болох нь. Харин АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүн болоод, бүр цаашлаад УИХ дахь АН-ын бүлгийн дарга болоод буй.

Түүний оронд АН-ын нарийн бичгийн дарга Ц.Жадамбаа үүрэг гүйцэтгэгчээр түр орлосон ч удахгүй МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь генсекээр жинхлэх нь тодорхой болоод байна. Гэвч тэд ажлаа албан ёсоор авалцаж, өгөлцөөгүй яваа гэнэ. Удахгүй АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болж, түүнийг албан ёсоор ерөнхий нарийн бичгийн даргад томилох аж.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал өчигдөр Эрүүл мэндийн сайдаар томилогдож, удахгүй намынхаа ажлыг хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдлээ. Цөөхөн гишүүдтэй намуудын хувьд нэг хүн олон албан тушаал хашвал хэрүүлийн алим тарих нь мэдээж. Иймээс Н.Удвалын орыг БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамба залгах сураг гарлаа. Гэвч тэд ажлаа солилцож хараахан амжаагүй яваа ажээ. Г.Шийлэгдамба УИХ-ын сонгуулийн дараа МАХН-ын нарийн бичгийн даргын албыг хашиж байсан билээ.   

Тэгвэл МҮАН-ын генсек асан М.Батцэрэг УИХ-ын гишүүн болсон даруйдаа ажлаа А.Батсайхан гэдэг хүнд хүлээлгэн өгсөн гэнэ. А.Батсайхан одоохондоо үүрэг гүйцэтгэгч төдий нэртэй яваа. Гэвч түүнийг хаана, юу  хийж явааг намын удирдлагууд нь огтхон ч мэдэхгүй байна гэлээ. Үүрэг гүйцэтгэгчээр томилсноос хойш намын удирдлагууддаа олдохоо байсан түүнийг “эрэн сурвалжлах” шахам болоод байгаа гэсэн юм. Тэгэхээр МҮАН-ынхан сайдын ганц суудалдаа хамаг анхаарлаа хандуулаад, намын дотоод ажлаа умартчихсан яваа бололтой.

Энэ мэтээр улс төр хөдөлгөөнд орж намуудын генсекийн суудал нь хоосон шахам байна. Шинэ засгийн томилгоо дуусч, танхим нь цэгцэрсний дараа л генсекүүд дахин сонгогдож, ажилдаа орох биз ээ.


Б.ЗАЯА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан