Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МАН-ын гишүүд өнөө л ярьдгаа улиглажээ
УИХ дахь МАН-ын гишүүд Төрийн ордонд хуралдаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гишүүдийн хуралдаанаараа тэд УИХ-ын анхдугаар чуулганыг хаахаас өмнө МАН-ын бүлгийн асуудлыг шийдэх, Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшиж олонхийн санал авсан С.Чинзориг, Ш.Төмөрхүү нарын талаар УИХ байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн байна. МАН-ын гишүүд өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарсныхаа дараа мэдэгдэл гаргаж “УИХ-ын даргыг шинээр сонгохдоо АН УИХ-д суудалтай бүх намтай зөвшилцөх хуулийн заалтыг үл хэрэгсэн хүч түрэн шийдвэрлэсэн нь Парламентын ардчилал, нэгэнт тогтсон соёлыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. УИХ дахь АН-ын удирдлага УИХ-ын даргыг өөрийн намын эрх ашгийг хамгаалагч, Парламент дахь олонхи, цөөнхийн ашиг сонирхлыг зохицуулах бус хооронд нь сөргөлдүүлэгч болгон хувиргасан нь улс төрийн балмад үйлдлүүдээс нь бэлхнээ харагдаж байна” гэсэн юм.
МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд УИХ-ын анхдугаар чуулган эхэлснээс хойш үндсэндээ парламентын үйл ажиллагаанд оролцолгүй өнөө хүрч байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан