“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Орон нутгийн сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулна

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэд бүлгийн хурлаараа анхдугаар чуулганыг завсарлахгүйгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ УИХ дахь МАН бүлгийг албан ёсоор байгуулж, тус намаас УИХ-ын дэд даргыг сонгож, гишүүдийг байнгын хороодын хуралдаанд хамрагдан ажиллах боломжийг хангаж ёстой гэв. Түүнчлэн зарим дэд хороодыг МАН-ын бүлэгт өгөх нь зүйд нийцнэ гэдгийг ч бүлгийн ахлагч Н.Энхболд хэлэв.
Мөн бүлгийн хурлаараа орон нутгийн сонгуулийн тухай хуулийн асуудлаар ч санал бодлоо солилцож нэгдмэр байр суурьт хүрсэн байна.
Мөн УИХ бүрдсэн цагаас л МАН-ынхны голыг гонсойлгож байгаа Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийг асуудлыг ч ээлжит бус хуралдаандаа багтааж оруулж ирэхийг тус намын бүлгийнхэн хүсч байгаагаа уламжиллаа.
Энэ үеэр МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболдоос цөөн асуултад хариу авсан юм.
-Орон нутгийн сонгуулийн хуулиар танай намын бүлэг ямар шийдэлд хүрэв. АН-ынхны хувьд холимог тогтолцоогоор явуулах нь зөв гэсэн тогтсон байна билээ?
-Су.Батболд: Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шинэчлэх тухай асуудал яригдаж байгаа. Энэ хуулийг бид хэд хэдэн зүйлээр өөрчлөх шаардлага байна гэж үзэж зарчмын байр сууриа илэрхийлж байна. УИХ, аймаг, нийслэл ИТХ гэдэг хоёр өөр байгууллага. Олон нийтийн дунд үүнийг хэтэрхий улс төржсөн байдлаар байгуулдаг. Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж орон нутгийн ИТХ гэдэг байгууллага нь иргэдийн төлөөллийн байгууллага байх ёстой гэдэгт манай намынхан хатуу зогсож байна. Тэгэхээр иргэдийн төлөөллийн байгууллагыг ажиллуулахын тулд улс төрийн намуудын оролцоог аль болох бага байлгах нь зөв гэсэн судлаачдын дүн мэдээ бий. Гэтэл үүнийг хэтэрхий улстөржүүлээд байна. энэ бол буруу. Харин иргэдийн төлөөлөгчдийн байгууллагыг бүрдүүлэхдээ улс төрийн нам бус иргэдийн төлөөллийг л түлхүү оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой юм. Гэтэл үүнийг УИХ-ын сонгуультай адилхан явуулахаар улайрч байна. Тиймээс бид үүнийг хуучин тогтолцоогоор явуулах ёстой. Ингэвэл улстөржсөн байгууллага биш болно.
-Автоматаар санал тоолох асуудлыг та бүхэн юу гэж бодож байна. Орон нутгийн сонгуулиар дахин ашиглана гэж ярьж байна?
-Өнөөдрийг хүртэл маргаантай л байна шүү дээ. Олон улсын хэмжээнд ч маргаантай зүйл байсаар л байна. Тэгэхээр автомат тооллогын системийг зөв үү буруу юу гэдэгт бидний хэн ч үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байна. Яагаад тэгвэл өндөр хөгжилтэй Япон улс үүнийг хэрэглэхгүй байгаа юм бэ. Тэгэхээр сая гаранхан сонгогчтой манай улс үүнийг заавал хэрэглэх ёстой юу. Манай нам автомат машины тооллогын үр дүнд сэтгэл дундуур байна. Үүнийг дахин тоолох ёстой. Гэтэл үүнийг баталгаажуулаагүй байна шүү дээ. Иргэд итгэхгүй байхад дахин хэрэглэх нь буруу юм.
-Засаг даргыг иргэдийнх нь дундаас сонгох асуудлыг ч АН хөндөж гаргаж байна. Харин танай намын бүлгийнхэн ямар байр сууринаас хандаж байна?
-Энэ бол Үндсэн хуулийн асуудал. Хэн нэгний толгойд зурс хийсэн бодлоор Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж болохгүй л дээ. Бид Засаг дарга нарыг хэрхэн сонгох тухай асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдье гэвэл бүх ард түмнээс асуух хэрэгтэй. Түүнээс нэг хоёр суудлаар илүү намын толгойд орсон бодлоор өөрчлөөд байж болохгүй ээ. Энэ асуудлаар манай намын бүлгийнхэн ажиллана.
-Танай намын бүлэг байгуулах асуудал эрхзүйн боломжгүй байдлаас болж байна уу. Эвсэл улс төрийн зорилго байгаа юм болов уу?
-Эрх зүйн зохицуулалт дутагдалтай байсныг улс төрийн зорилгоор ашигласан. Сонгуулийн үр дүнгээр нам эвслийн бүлэг байгуулагдана гээд Үндсэн хуульд заасан. Харин хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дагаж гарсан хуулиуд эрхзүйн зарим зохицуулалт дутуу байснаас болоод тодорхой хугацаанд өөрсдийн улс төрийн зорилгыг гүйцэлдүүлсэн байх.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл