Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халдашгүй байдлын дэд хороо нэг эмэгтэй гишүүнтэй
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Энэхүү дэд хорооны гишүүнээр УИХ-д хамгийн олон жил сонгогдсон гишүүдийг сонгодог уламжлалтай. Ингээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, С.Оюун, Ч.Улаан, Д.Дэмбэрэл нарыг Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр сонголоо. Энэхүү Байнгын хороогоор гол төлөв УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцдэг. Тиймдээ ч туршлагатай гишүүдийг дээрх Байнгын хороонд оруулдаг юм.
П.Ариун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан