УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Су. Батболд: Бидэнд нэг тойрог ч гэсэн чухал

Удахгүй парламент ээлжит бус чуулган зарлаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэнэ. Үүнд МАН-ынхан ямар байр суурь баримталж ажиллах талаар УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа. Тэрээр Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэх ажлын хэсэгт ажиллахаар болсон.
-Анхдугаар чуулган завсарлалаа. МАН бараг бүх хурал чуулган дээр завсарлага аваад байсан. Тэгэхээр анхдугаар чуулганд МАН оролцсон гэж ойлгох уу эсвэл...?
-Бид сайд нарын томилгоонд оролцоогүй. Чуулганд орж зарчмын хувьд байр сууриа илэрхийлсэн. Сайд нарыг ийм байдлаар томилж буйд харамсч байгаагаа дахин дахин хэлсэн. УИХ-ын дарга болон сайд нарын томилгоог ч хууль бус гэж үзэж байгаа.
-МАН бүлэггүй, бүлэгтэй гэж маргалдсаар анхдугаар чуулганаа хаалаа даа?
-МАН бүлэг байгуулах нь жам ёсны эрх. Үндсэн хуулиар бидэнд бүлэг байгуулах эрх нь олгогдчихсон.
-Танайхан тэгээд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлахгүй байхаар шийдсэн хэрэг үү. Уг нь, энэ хуулийн “24 цаг” гэдгийг нь л өөрчлөхөөр АН-тай ойлголцсон мөртлөө дараа нь байр сууриасаа ухарчихлаа гээд байсан?
-Түүнтэй, түүнгүй бид бүлэг байгуулах эрхтэй гэж үзсэн учраас УИХ-ын дэгийн тухай хуулийг МАН-ынхан дахин санаачлахгүй гэж шийдсэн. Хэн нэгэн нь санаачилсан ч, бид хэлэлцэхгүй гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуулиар олгогдсон жам ёсны эрхийг УИХ-ын дэгийн тухай хууль хэмээх органик хуулиар будилуулсан гэж хэлж болно. Товчхондоо, хуулийн зөрүүтэй заалтуудыг улс төрийн зорилгоор зориуд гаргаж ирж ашигласан гэсэн үг.
-МАН Үндсэн хуулийн цэцэд хандахдаа УИХ-ын дэгийн тухай хуулийг өгөөгүй гэж Хуульзүйн сайд Х.Тэмүүжин ярьсан. Тэгвэл МАН ямар заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаа тодруулахгүй юу?
-Бид Үндсэн хуулийн цэцэд олон зүйлээр хандъя гэж бэлтгээд байна. Ирэх дөрвөн жилд Үндсэн хуулийн цэцийг маш завгүй ажиллуулах болно. Өнөөдрийн парламент маш олон удаа Үндсэн хууль зөрчлөө шүү дээ.
-Өвөрхангайн тойргийн маргааныг Нийслэлийн шүүх авч хэлэлцээд өмнөх шийдвэрийг хүчингүй болголоо?
-Үйл явдал нь болсон тойргийнх нь харьяаллын шүүх дээр асуудлыг нь шийднэ гэсэн. Ингэснээр өмнө нь шүүхийн нэр хүндийг унагасан ажлаа ийнхүү залрууллаа гэж МАН-ын гишүүд үзэж байгаа.
-Магадгүй, Өвөрхангайн хоёр тойргийн маргаан МАН-ын талд шийдэгдлээ гэж бодъё. Гэвч улс төрд юу өөрчлөгдөх юм бэ?
-Бидэнд нэг тойрог ч гэсэн чухал. Хууль зөрчсөн учраас бид тэмцэхээс өөр аргагүй.
-Ээлжит бус чуулган зарлаж Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ. Үүнд МАН ямар байр суурьтаа хандаж байгаа вэ. Жишээлбэл, автомат санал тоолох машин ашиглахыг хүлээн зөвшөөрөх үү?
-Автомат санал тоолох машины тооллогын системд өнөөдрийг хүртэл бид итгэхгүй байна. Тиймээс орон нутгийн сонгуульд автомат санал тоолох машин хэрэглэхийг дэмжихгүй. Энэ санал тоолох машиныг Азид зөвхөн Филиппин хэрэглэдэг. Техник, технологийн хөгжлөөрөө гайхуулдаг Япон, Солонгос улс яагаад автомат санал тоолох машиныг хэрэглэхгүй байгаа юм бэ. Сая гаруйхан сонгогчтой Монгол оронд энэ машин огтхон ч хэрэггүй. Хэдхэн зуун хүн санал өгөх орон нутгийн сонгуульд ч бас машин шаардлагагүй. Хамгийн гол нь иргэд өгсөн саналынхаа үр дүнг үзээгүй, сонгуулийн үр дүнд бүрэн итгээгүй байхад дахин автомат машинаар санал тоолж болохгүй гэж МАН үзэж байгаа.
-Тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олон суудал авсан нам нь л дотроосоо Засаг даргаа сонгодог. Үүнийг өөрчлөхөөр МАН-ынхан шийдвэрт хүрсэн гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
-Засаг дарга сонгохыг Үндсэн хуульд зааж өгсөн. Үндсэн хуульд хэн нэгэн хүн унтаж сэрэхдээ толгойд нь орж ирсэн бодлыг тусгачихдаг юм биш. Тэгэхээр ялсан нам нь Засаг даргаа сонгоно гэдэг Үндсэн хуулиа зөрчиж буй явдал. МАН-ынхан энэ тухай хэлэлцээд аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарыг сонгохдоо бүх ард түмний санал хураалтаар шийдвэр гаргадаг болгох нь зөв юм гэж үзсэн.
-Орон нутгийн сонгууль ямар тогтолцоогоор явбал дээр вэ. УИХ, НИТХ-ынх шиг холимог тогтолцоогоор уу эсвэл хуучин системээрээ явуулах нь зөв үү?
-Мажоритар тогтолцоогоор явсан нь дээр. Орон нутгийн сонгууль явуулахад хамгийн тохиромжтой хувилбар гэсэн үг. Иргэдийн төлөөлөгчдийг сонгох нь иргэдийн оролцоог чухалчлах ёстой болохоос улс төрийн намуудын хүч түрэх зүйл огтхон ч биш. ИТХ-ыг цаашдаа аль болох улс төрөөс салгаж, холдуулмаар байна. Гэтэл өнөөдөр намуудын нэрийг жагсаагаад, түүнээс нь ИТХ-д төлөөлөгч сууна гэдэг байж боломгүй юм.
-Сонгуулийн хуулиа шинэчилье гээд зөвшилцсөн. Үүнд голлох үүрэгтэй оролцсон хүний нэг нь та. Гэвч шинэчлэлээсээ ухраад орон нутгийн сонгуулиа хуучин системээр нь явуулъя хэмээн ярьж буйгаа тодруулахгүй юу?
-Шинэчлэхийн тулд шинэчилж болохгүй. Шинэчлэх гэж байна гээд буруу алхам хийж болохгүй биз дээ. Буруу зүйлээ засч, залруулахыг л шинэчлэл гэж хэлдэг биз дээ. Шинэчлэх ёстой гэхдээ тогтолцоо, автомат санал тоолох машин хоёрт санал нэгдэхгүй байгаа.

Б.ЗАЯА
0 Сэтгэгдэл