Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Өнөөдөр болох үйл явдлууд
-    Манай урд хөрш БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго өнөөдөр манай улсад айлчлах гэж байна. Энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх уг айлчлалынхаа үеэр ноён Дай Бинго Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Монгол Улсын шадар сайдтай хэлэлцээ хийх юм байна.

-    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр14.30 цагаас  “XX зуун дахь Монгол, Япон Улсын хүн ам ба байгалийн зэрэгцэн оршихуйн эрч бүхий бүс нутгийн соёлын солилцоо” сэдэвт чуулга уулзалт болно. Чуулга уулзалтыг Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэг, Япон Улсын Ооита мужийн Хүний нөөцийн сургалт, бүс нутгийн солилцооны нийгэмлэгээс хамтран зохион байгуулах юм.

-    Нийслэлийн ИТ-ийн ээлжит бус хурал  өнөөдөр Хангарьд  ордонд  09.00 цагт эхэлнэ. Тус хурлаар хичээлийн шинэ жил эхэлж, хотын ачаалал нэмэгдэж   байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэхээр товложээ. Энд хувийн машинтай иргэдийг аль болох нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах, автомашиныг дугаараар нь ялгаварлаж долоо хоногийн өдрүүдэд ээлжээр явуулах зэрэг саналууд гараад байгаа юм.

-    ”Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Энэ наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадамд Монгол, Хятад, Япон, Солонгос улсын хүүхдүүд, гишүүн орнуудын ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нар нийт 350 төлөөлөгч оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан