Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын буруутай үйлдлийг АН-ын гишүүдэд тохохоор завдаж байна гэв

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2020.02.07/ Капитал банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа “Ардчилсан намын эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна.  Тодруулбал, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан нь эрх баригчдын сонгууль  угтсан улс төрийн акц хэмээн үзэж байна. Тиймээс Ардчилсан намын удирдлагын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс хэвлэл, мэдээллийнхэнд хандаж байгаа юм. Орчин цагт ингэж хүнийг хэлмэгдүүлж болохгүй” гэлээ.

Х.Тэмүүжин "Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд Ардчилсан нам ямар нэгэн саад учруулахгүй. Харин эрх баригчид чиглэсэн зорилготойгоор хуулийн байгууллагыг гар хөлөө болгох замаар улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө харлуулах гэж байгаа бол Ардчилсан нам үүний эсрэг хатуу зогсоно" гэв.

МАН, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк гэгддэг “Капитал” банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж, тус банкыг дампууруулсан. Дампуурсан Капитал банкинд төрийн 31 байгууллага, нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна Нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын “Зөвшөөрөл”-өөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон.

            Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ний өдөр 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын “зөвшөөрөл”-өөр, одоогийн сайд С.Чинзоригийн “зөвшөөрөл”-өөр 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018  оны хоёрдугаар  сарын 24-ний 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм.

Гэтэл Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна.

Сайд асан Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго, захиалгыг гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байна. 

2013-2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банканд хадгуулсан гэрээ контракт нь 2017 онд дууссан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг. Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна.

 АРДЧИЛСАН НАМ

5 Сэтгэгдэл
Ардчилал гэдэг үг, ард чинь ална, гэсэн үг нийгэмд эмх замбараагүй байдлыг гадаадын захиалгаар үе шаттайгаар явуулж байгаа
Гайхах юмгүй ээ МАН-ын л хийж байгаа ажлууд дандаа ард түмнээ мөлжих,хуурах,шалгана гэж айлгах г.м коммунизм үнэртсэн байдаг шүү дээ.Тэтгэврийг сүүлийн 5 жилээр боддог байсныг ман л 7 жил болгосон,нд-ын мөнгийг ман-ын угшилтай банкинд хийж ман-ынхан л дээрэмдсэн,эцэст нь малчид,хуийнханыг ндш-ыг нөхөн төлүүлэх хууль гаргачихаад үүнтэй холбоотой хэрэгжүүлэх журам нь нөхөн төлөх ямар ч боломжгүй журам баталчихсан энэ бүгд өөрсдийнх нь л хийсэн ажил шүү дээ.Одоо ард түмэн дүнгээ тавих цаг ойртлоо доо.
худал нам гэж хуцахаа болио.AH одоо ямар нүүрээрээ ард түмэнд хандаж хатгаж хутгана вэ.AH ийн үед монголын эдийн засгийг яаж мөлхүүлснийг мэднэ.Aрд түмэнд хандаж хэлэхэд AH ийг энэ удаагийн сонгуульд битгий сонгооч гэж уриалмаар байна.
hend ch hereggui yanz buriin huralaa zogsoo Hul horiotoi bn
АН сонгогдож байсан жилүүдэд ихээхэн мөнгөөр тоглосноо бас бодох хэрэгтэй энэ улс төржих асуудал биш ер нь их хуралд монголын хамгийн шуналтай хүмүүс гардаг юм байна гэдгийг сүүлийн 25 жил харлаа ард түмэн тэнэг биш шүү
Хамгийн их уншсан