“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Шинэчлэлийн Засгийн газрын шинэ онцлог
uneheer ingej ajillah yum bol bolj l bn
Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар бүрдээд ажилдаа орлоо. Шинэ сайд нар харьяа агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хурган дарга нартайгаа нүүр тулан уулзаж эхэллээ.
Энэ Засгийн газрын хувьд Монгол Улсын хөгжлийг тогтвортой биш үсрэнгүй хөгжилд хүргэнэ гэдгээ илэрхийлээд байгаа. Иргэд ч тэднээс их зүйлийг хүлээж буй нь мэдээж. Гэтэл зарим сайдтай холбоотой таагүй мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Тухайлбал, Уул уурхайн сайдаар томилогдсон Д.Ганхуягийг гадаадын хөрөнгө оруулагчид тийм ч таатай бусаар хүлээж авахгүй байгаагаа илэрхийлж. Түүнийг Оюутолгойн 51 дээшгүй хувийг Монголын тал авах ёстой гэсэн байр сууринаас болж гадаадынхан ийн жийрхэж байгаа нь бололтой. Энэ мэтээр саар мэдээлэл дагуулж байгаа ч сайн мэдээ гэвэл иргэд аль ч яамны сайдтай уулзаж өргөдөл гомдлоо хэлж ярихад амар хялбар болж. Учир нь, энэ удаагийн Засгийн газрын сайд нар өдөр болгон хоногийн тал илүүг яаман дээрээ өнгөрөөх болж. Түүгээрч барахгүй амралтын өдөр ч яаман дээрээ л сууж байх нь. Мэдээж сайд ажиллаж байхад яам түүний харьяа агентлагийн хурган дарга, цэргүүд нь хамт л ажиллана гэсэн үг. Тэгэхээр иргэдийн тавьсан асуудлыг төдийлэн шийддэггүй байсан хүнд сурталтнууд амралтын өдөр хүртэл ажиллах нь. Тиймээс та өөрийн хөөцөлдсөн ажлаа ажлын таван өдөрт багтааж чадаагүй бол хагассайнд яваад очоорой. Сайд, газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд бүгд л ширээнийхээ ард танд туслахад бэлэн гээд хүлээж байна байх. Тийм ч байхыг Засгийн газрын тэргүүн сайд нартаа тамга тэмдэгийг нь хүлээлгэж өгөхдөө захиж, гэрээ байгуулж. За тэгээд дурьдаад байвал олон заалт бий. Тухайн салбарын яамыг өөрийнхөө нэр хүндэд ашиглахгүй, шоудахгүй, согтохгүй, шогтохгүй гээд л нарийн ширийн заалт бий. Энэ бүхнийг тайлбарлаж байхын оронд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн шинэ сайд нартай хэрхэн гэрээ байгуулсныг танд сонирхуулъя.

Гарсан тушаал, шийдвэр олон нийтэд ил тод, нээлттэй байх
Хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэх
Орон тоог нэмэгдүүлэхгүй, цомхон, чадварлаг бүрэлдэхүүнтэй ажиллах
Салбартаа шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хүнд суртлыг арилгах
Өдөрт 12-оос дээш цагаар, амралтын өдөргүй ажиллах
7 хоног бүрийн бямба гарагт Засгийн газрын хуралдаанд оролцох
Ням гараг бүрт харьяа газар, байгууллага, хөдөө орон нутагт ажиллах
Гадаадад албан томилолтоор жилдээ 2-оос илүү явахгүй
Цаг баримтлах зарчмыг хатуу мөрдөх
Боловсон хүчнийг тогтвортой, мэргэшсэн байлгах үүднээс аливаа томилгоог хийхдээ Ерөнхий сайдаас чиглэл авах
Ерөнхий сайдаас гаргасан чиглэлийн дагуу яам болон эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудыг хуваарилсан байранд байрлуулах гэсэн зарчмуудыг мөрдлөг болгон ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Ингэж тангараг өргөсөн болохоор Шинэчлэлийн Засгийн газрын шинэ сайд нар таны төлөө зүтгэх нь дамжиггүй юм. Санаснаа бүтээгээд аваарай. Хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэх
Орон тоог нэмэгдүүлэхгүй, цомхон, чадварлаг бүрэлдэхүүнтэй ажиллах
Салбартаа шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хүнд суртлыг арилгах
Өдөрт 12-оос дээш цагаар, амралтын өдөргүй ажиллах
7 хоног бүрийн бямба гарагт Засгийн газрын хуралдаанд оролцох
Ням гараг бүрт харьяа газар, байгууллага, хөдөө орон нутагт ажиллах
Гадаадад албан томилолтоор жилдээ 2-оос илүү явахгүй
Цаг баримтлах зарчмыг хатуу мөрдөх
Боловсон хүчнийг тогтвортой, мэргэшсэн байлгах үүднээс аливаа томилгоог хийхдээ Ерөнхий сайдаас чиглэл авах
Ерөнхий сайдаас гаргасан чиглэлийн дагуу яам болон эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудыг хуваарилсан байранд байрлуулах гэсэн зарчмуудыг мөрдлөг болгон ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
2012.08.22