“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Дэд сайдуудын нэр дуулдаж эхэллээ
УИХ-ын анхдугаар чуулган Монгол Улсын Засгийн газрыг байгуулаад өндөрлөсөн. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа орсон ч одоо дараагийн шатны томилгоо шинэ Ерөнхий сайдын өмнө тулгараад байна. Одоо дэд сайдын сэнтийд хэн хэн залрах вэ гэдэг асуудал зөвхөн Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын гишүүдийн хувьд ч биш АН доторхи бүлэглэл фракцуудын дунд яриа, наймааны гол сэдэв болж байна.
АН-ын “Нэг ардчилал” фракциас ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин, Батж.Батбаярын хүү Б.Батбилэг нар сонгуулиар намын жагсаалтад бичигдсэн учраас орж ирэх байх гэж ярьж байна. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг мөн л намын жагсаалтад бичигдсэн болохоор Гадаад харилцааны дэд сайдын суудалд очих магадлалтай. Д.Үүрийнтуяа гэдэг бүсгүйг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаллын дэд сайд болно гэсэн яриа бий.
Намын жагсаалтад ороогүй ч намдаа олон жил ажилласан, үнэнч зүтгэлтэй хүмүүс бас дараалал зөрчин орж ирэх магадлал байна. Энд И.Нарантуяа, “Элбэгдорж хүрээлэн”-гийн захирал Ш.Батцэцэг нар дуулдаж байна. Энэ хоёр эмэгтэй өмнө нь УИХ-д дэвшиж байсан, Ш.Батцэцэг нь НХХЯ-нд газрын дарга хийж явсан хүн. “Мон-Атом” төрийн өмчит компанийн дэд захирал “Нэг ардчилал” фракцын Н.Тэгшбаярыг Түлш эрчим хүчний дэд сайдад санаатай гэж бас яриа байна.
Харин Засгийн газар бүрдүүлэхэд 25 хувийг нь эзэмшихээр гэрээ хийсэн МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болохоор Н.Энхбаярын хүү Э.Батшугар, түүний туслах Б.Тулга, хуульч Э.Эрдэнэжамъян, Дорноговь-Говьсүмбэрийн тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон Ч.Чимэдсүрэн нарыг дэд сайдын суудалд залахаар бэлтгэж байгаа бололтой.
Улс төрийн аль ч нам дүрмээрээ намын жагсаалтад бичигдсэн хүмүүсээ ямар нэгэн албан тушаалд тавихаар тусгасан байдгаас үзэхэд дээр яригдаад байгаа хүмүүс дэд сайдын суудалд суух магадлал өндөр байна.

Ц.Өлзий
0 Сэтгэгдэл