Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Бүлэггүй “бүлгийн” зовлон
Хууль батлагчид хууль зөрчихөөр ямар өрөвдөлтэй байдалд ордогийг бид сүүлийн хэд хоног хангалттай харлаа. Энэ бол МАН-ынхны зовлон. УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор УИХ дахь бүлэг албан ёсоор байгуулагдаж, бүлэгт хэн хэн орж ажиллах тухайгаа мэдэгдэх ёстой гэсэн хууль бий. Гэвч МАН-ынхан УИХ-ын дарга З.Энхболдыг хууль бусаар томилогдсон мэтээр ярьж, элдэв шалдав зүйлээр нээнтэглэж, явган хэрүүл хийж яваад бүлэг байгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд өгөөгүй. Нэгэнт хуульд тодорхой заасан болохоор тэдний хүсэлтийг “За яахав” гээд хүлээгээд авах боломжгүй болсон хэрэг л дээ. Ингээд л МАН-ынхан өрөвдөлтэй байдалд оров.
Бүлэггүйгээс гадна энэ бүлгийнхэн Байнгын хороод болон УИХ-ын дэд хороодод ч орж ажиллах эрхгүй болчихоод байгаа. Энэ бүхний гол буруутан нь мэдээж МАН-ынхны өөсрдийнх нь сонгосон Н.Энхболд. Энэ хүн нэг л их хууль биелүүлдэг баатар болж яваад ийм байдалд хүргэсэн гээд хэлчихэд ч буруудахгүй.
Харин мань эр алдаагаа засах гэж Байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдаанд орж “Манай намын бүлэг албан ёсоор байгуулагдсан. Бүр тодруулбал Үндсэн хуулиар баталгаажсан. Үндсэн хуульд үүнийг УИХ-ын сонгуулийн үр дүнгээр баталгаажна гээд заачихсан байгаа. Үүнийг хэн ч өөрөөр тайлбарлах боломжгүй. Гэтэл та нар цөөнхийгөө хүндэтгэхгүй хүч хэрэглэж байна” гэх мэтээр гомдоллож явна. Одоо ч үүнийгээ ярьсаар л байгаа.
Харин УИХ-ын дарга З.Энхболдын хувьд тэдэнд боломж олгоогүй бус олгосон. Энэ байдлыг гацаанаас гаргаж, УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжийг хангах үүднээс та нар хуулийн төсөл санаачлаад ир. Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлээд баталчихъя” гэж санаа тавьсан ч тэд хөдөлсөнгүй.
Гэтэл тэдний өмнө хаа байсан ИЗНН-ын төлөөлөл болсон УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын гишүүн МАН-ынхныг гацаанаас гаргах хуулийн төсөл санаачилж өргөн барив. Үүнийгээ хууль санаачлагчид, “Бид МАН-ынханд зориулсан хэрэг биш. Тэднийг сонгосон мянга мянган сонгогчдод нь зориулж байгаа юм. Тэд энд хэрүүл хийх гэж биш. Ард түмнийг төлөөлөх гэж ирсэн. Тиймээс эл хуулийг санаачилсан” гэж тайлбарлах.
Яг үнэндээ МАН-ынхан бантчихлаа. Өөрсдөө хууль санаачлах гэхээр эвгүй байдалд орчих гээд байгаа байгаа бололтой. Тиймээс С.Дэмбэрэл тэргүүтнийг гуйж дээрх хуулийн төслийг санаачлуулж өргөн бариулсан мэтээр зохиомжит жүжиг найруулж сууна.
Айсан хүн адуу үргээж, ичсэн хүн хүн ална гэгчийн үлгэр энэ дээ. Бүлэггүй бүлгийн зовлон гэж...

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан