Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Улсын Их Хурлын даргад бараалхлаа
Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр үдээс хойш бараалхав.
Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь ноён Дай Бингуо Улсын Их Хурлын дарга З.Энхболдод баяр хүргээд 14 жилийн дараа Монгол оронд  зочлох завшаан тохиосонд сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдаж, анхны зочноо хүлээн авч буйд сэтгэл өндөр буйгаа Улсын Их Хурлын дарга илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлж харилцан ашигтай хамтарч ажиллах нь аль талын эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаагаа онцлов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан