Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Шинэ хамтарсан Засгийн газрын анхны дээд хэмжээний гадаад зочин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн ноён Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх Хорооны дарга  С.Баярцогт өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад УИХ-ын ээлжит сонгууль явагдаж, шинэ Их Хурал бүрэлдэн үйл ажиллагаагаа эхлээд байгаа  үед  төлөөлөгчдийг хамгийн анхны хүндтэй зочид болж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дэд дарга тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ,  БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх чиг шугамыг Монгол Улсын үе үеийн парламент, засгийн газрууд баримталж ирсэн. Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар ч энэ бодлогыг тууштай баримтлах болно. Түүнчлэн хоёр талын хамтын хүч чармайлтын үрээр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж, шинэ агуулга хэлбэрээр баяжиж байгаад бид сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн нь хоёр улсын харилцааны түүхэнд онцгой байр суурь эзлэх үйл явдал болсон. Хоёр орны харилцааны чухал хэсэг нь парламентын харилцаа байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр орны парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид парламентын удирдлага төдийгүй найрамдлын бүлгүүд, Тамгын газрууд хоорондын  харилцан айлчлалыг илүү өргөжүүлэхийн төлөө байна гэсэн юм . Мөн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо даргыг Монголд айлчилна гэсэн хүлээлт хэвээр байгааг энэ үеэр  дахин нотолж, төлөөлөгчдийг Монголд тавтай зочилохыг хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан